Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Канад технологиор баригдсан шинэ цэцэрлэг үүдээ нээлээ

ikon.mn
2014 оны 10 сарын 13
iKon.MN

Сүхбаатар дүүргийн 42-р цэцэрлэгийн өргөтгөл 100 хүүхдийн цэцэрлэг өнөөдөр үүдээ нээлээ. Канад технологиор баригдсан тус цэцэрлэгийг БШУЯ, дэлхийн банктай хамтран  “Сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд барьж ашиглалтад өгч байна.  

Жил бүр 2-5 насны 1700 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж бүрдэж байна.

Дээрх төслийн хүрээнд энэ онд Улаанбаатар хотын 8 дүүрэгт нийт 17 цэцэрлэг барьж , тавилга, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, хивс, зөөлөн эдлэл, дотор ба гаднах тоглоомуудын хамт нь  нийлүүлжээ.

Одоогоор 10 цэцэрлэгийн барилгыг улсын коммис хүлээн авч, цэцэрлэгүүд нь байнгын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Үлдсэн 7 цэцэрлэг нь энэ сарын сүүлчээр ашиглалтад орно.

Иж бүрэн тавилга, тоног төхөөрөмж бүхий цэцэрлэгүүд ашиглалтад орсноор хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдэж, жил бүр 2-5 насны 1700 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж бүрдэж байгаа юм.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10