Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Түлэнхийн төв Гэмтэл согог, судлалын үндэсний төвд төвхнөлөө

ikon.mn
2014 оны 10 сарын 6
iKon.MN

"Мөнгөн гүүр" эмнэлэгт түрээсээр байрлаж байсан Түлэнхийн төвийг Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эргүүлэн шилжүүлээд байна.

Түлэнхийн төвийн асуудал анх 2011 оноос яригдаж эхэлсэн. Учир нь тус төвийн барилга 1950-иад онд ашиглалтад орсноос хойш зөвхөн урсгал засвараар 2011 оныг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. Гэтэл МХЕГ-аас тус төвийн байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргаж, акталсан учраас Түлэнхийн төвийг ГССҮТ рүү нүүлгэсэн. 

Гэвч ариун цэврийн дэглэм алдагдаж, ачаалал нэмэгдэж байна гэсэн шалтгаанаар “Мөнгөн гүүр” хувийн эмнэлгийн байранд түрээсээр үйл ажиллагаагаа явуулах шийдийг Эрүүл мэндийн яамнаас гаргаж, өнгөрөгч есдүгээр сар хүртэл сарын 28 сая төгрөгийн түрээсийн төлбөр өгсөөр ирсэн. 

Харин “Мөнгөн гүүр” эмнэлгийн захиргаанаас энэ оны наймдугаар сарын 5-ны өдөр Түлэнхийн төвийхөнд "10 дугаар сарын 1 гэхэд байраа суллаж өгөөч ээ, бид цаашид үйл ажиллагаагаа өөрчилмөөр байна" гэсэн шаардлага өгсөний дагуу эмч, мэргэжилтнүүд Эрүүл мэндийн сайдад үүссэн нөхцөл байдлыг танилцуулсан байна. Ийнхүү Эрүүл мэндийн яамны удирдлагууд, ГССҮТ-ийн захиргаатай зөвлөлдсөний дүнд Түлэнхийн төвийг Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эргүүлэн шилжүүлээд байгаа аж.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8