Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Бүрэн шаталттай сайжруулсан зуух-2014” хөтөлбөрийг нээлээ

ikon.mn
2014 оны 10 сарын 3
iKon.MN

“Бүрэн шаталттай сайжруулсан зуух-2014” хөтөлбөрийн нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд боллоо. Энэхүү хөтөлбөр нь сайжруулсан зуухыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр борлуулах зорилготой юм.

Иргэд тус арга хэмжээний талаар болоод хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг "Улаанбаатар цэвэр агаар" төслийн  312194, 9918-8746 тоот утсаар авах боломжтой гэж  “Цэвэр агаар” сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан хэллээ.

Арга хэмжээний нээлтэд, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Дэлхийн банкны Суурин төлөөлөгч  Жэймс Андерсон, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-эрдэнэ, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт, “Улаанбаатар Цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболд зэрэг албаныхан оролцов.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10