Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ашиглалтанд ороогүй ШИНЭ ОРОН СУУЦНЫ 1м2 үнэ 9-р сарын байдлаар 2382.2 мянган төг

ikon.mn
2014 оны 10 сарын 2
iKon.MN

REAL PROPERTIES ULAANBAATAR "УЛААНБААТАР ХОТЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 9-Р САРЫН ТОЙМ"

 

I. ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ 

1.1 ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ХАНШИЙН МЭДЭЭ

УБ хотын хэмжээнд нийт хуучин орон сууцыг дүүргээр ангилж харвал: 

Нийт орон сууцны барилгын 51.8%-ийг БГД болон БЗД-ийн орон сууц эзэлж байна.

БГД-ийн орон сууцны барилга 32.1% эзэлж байгаа нь тус дүүрэгт хамгийн их орон сууц байдаг нь харагдаж байна.

Энэ хэмжээгээрээ энэ тус хоёр дүүргээс хамгийн олон орон сууц арилжаанд ордог нь харагдана.

Өөрөөр хэлбэл нийт зарын 52%-нь эдгээр хоёр дүүргээс тавигдсан байгаа нь 9 сарын зараас харагдаж байна. 

9 сарын хуучин орон сууцны зарын мэдээллээс харахад

  • 1 өрөө байр нийт зарын 36%,
  • 2 өрөө байр 35%, 3 өрөө байр 22%,
  • 4 болон 5 өрөө байр 6%-ийг эзэлж байна.

Харин үнийн хувьд Хуучин байр: ЧД, ХУД, СБД-т 1-5 өрөө байрууд хамгийн үнэтэй байгаа бол СХД-т хамгийн хямд үнэтэй байна.

Хуучин орон сууцны дундаж үнийг өрөөний тоогоор ангилан харвал дараах байдалтай байна. 

Хуучин орон сууцны дундаж үнэ /2014 оны 9 сар/

Дүүрэг Түүврийн тоо 1 ӨРӨӨ 2 ӨРӨӨ 3 ӨРӨӨ 4 ӨРӨӨ 5 ӨРӨӨ
Үнэ ₮ Түүврийн тоо Үнэ ₮ Түүврийн тоо Үнэ ₮ Түүврийн тоо Үнэ ₮ Түүврийн тоо Үнэ ₮ Түүврийн тоо
БГД 121 70,950,000 55 106,140,811 37 138,470,370 27 165,000,000 2    
БЗД 107 67,709,677 31 100,335,778 45 153,570,091 22 201,643,750 8 188,000,000 1
СБД 42 75,237,500 8 128,900,000 21 142,100,000 10 282,500,000 2 387,500,000 1
СХД 65 66,866,667 30 90,757,143 21 121,809,091 11 148,333,333 3    
ХУД 59 70,225,278 18 129,099,813 15 165,677,143 14 292,287,500 8 409,600,000 4
ЧД 28 75,909,091 11 127,222,222 9 155,627,500 8        
Дүн 422 69,988,268 153 109,031,197 148 146,115,647 92 230,063,043 23 386,983,333 6

Энэ сарын 1-3 өрөө байрны дундаж үнийг өнгөрсөн 2 сартай харьцуулж үзвэл 3 өрөө байрны үнэ буурсан үзүүлэлттэй байгаа бол 1-2 өрөө байрны үнэ 8-р сард буурч, энэ сард өссөн дүн гарлаа.

4 болон 5 өрөөний түүврийн хэмжээ хангалтгүй тул харьцуулах боломжгүй болно.

1-3 өрөө байрны дундаж үнэ 2014 оны 7, 8, 9 сар 

Хуучин орон сууцны барилгын хийцийг

  1. Бүрэн цутгамал
  2. Төмөр бетон карказ
  3. Угсармал
  4. Тоосгон гэж ерөнхийд нь ангилсан

Нийт зард тавигдсан орон сууцны барилгын хувьд барилгын хийц, барилгын байршилыг авч үзье.
Байршилыг 2 ангилсан

  • Хотын төв
  • Хотын төв бус

Хотын төвд Баруун 4 замаас Баянбүрдийн уулзвар Сансарын аюулгүйн тойрог Зүүн 4 замыг өнгөрөн Нарантуулын баруун урд уулзвар Шинэ нарны гүүрний уулзвар баруун 4 зам гэсэн авто замаар зааглан энэ тойрог дотор орших орон сууцны барилгыг хотын төв гэж үзэж цаашид судалгаанд ашиглана.

Үүнийг Дүүрэг хороогоор тайлбарлавал

  • ЧД-ийн 1-6-р хороод
  • СБД-ийн 1-8-р хороод
  • БЗД-ийн 1, 3, 6, 15, 25-р хороод тус тус багтана.

Түүврийн хувьд барилгын хийц, байршилыг ерөнхийд нь авч үзвэл

Дүүрэг Түүврийн тоо БАРИЛГЫН ХИЙЦ БАЙРШИЛ
Бүрэн цутгамал Карказ Тоосго Угсармал Хотын төв Хотын төв бус
БГД 121 7 39 24 51   121
БЗД 107 13 43 21 30 13 94
СБД 42 3 12 10 17 30 12
СХД 65   18 6 41   65
ХУД 59 5 34 10 10   59
ЧД 28 1 7 9 11 28  
Дүн 422 29 153 80 160 71 351

 

1.2 ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭНД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛС


Хуучин орон сууцны үнэ чухам юунаас хамаарч, үнэ тогтооход ямар хүчин зүйлс нөлөөлж буйг хэмжин тогтоох боломжтой бөгөөд 9-р сарын байдлаар хуучин орон сууцны үнэд нөлөөлөх дараах хүчин зүйлсийг авч үзлээ. Үүнд:


1. Барилгын хийц 

  • Бүрэн цутгамал
  • Төмөр бетон карказ
  • Тоосго
  • Угсармал гэж ангилсан бөгөөд бүрэн цутгамал болон бусад хийцээс хамаарсан эсэх

2. Байршил 

  • Хотын төв 
  • Хотын төвд хамаарахгүй гэж ангилсан бөгөөд үүнээс хамаарсан эсэх

3. Өрөөний хэмжээ 
4. Өрөөний тоо
5. Ашиглалтанд орсон он
6. Барилгын нийт давхар
7. Тухайн байрны давхар
8. Агаарын бохирдол /Агаарын чанарын индекс буюу АЧИ-ийн дундаж/

  • SO2 хүхэрлэг хий
  • NO2 азотын давхар исэл
  • PM2.5 жижиг ширхэглэлт тоосонцор
  • PM10 том ширхэглэлт тоосонцор Зэрэг багтах бөгөөд 2014 оны 02 сарын хэмжилтийн үр дүнг суурь болгон авсан

Эдгээр 8 хүчин зүйлээр шинжилгээ хийж үзэхэд тухайн орон сууцны давхар нөлөөлөхгүй байсан бөгөөд бусад 7 хүчин зүйлээр хуучин орон сууцны үнэ 89.5% тайлбарлагдаж байв. Бусад хүчин зүйл орон сууцны үнэнд хэрхэн нөлөөлсөнийг авч үзье.

  • АЧИ буюу тухайн байрны байрлал дахь агаарын чанарын индекс нэмэгдэхэд байрны үнэ буурах хамааралтай.
  • Өрөөний хэмжээ 1м2-аар нэмэгдвэл байрны үнэ дундажаар 2 сая төгрөгөөр нэмэгдэх хамааралтай
  • Тухайн байрны барилгын нийт давхар өндөр болох тусмаа байрны үнэ нэмэгдэх хамааралтай
  • Өрөөний тоо 1-ээр нэмэгдэхэд байрны үнэ дундажаар 8.9 сая төгрөгөөр нэмэгдэх хамааралтай
  • Тухайн орон сууцны ашиглалтанд орсон он 1 оноор шинэчлэгдэхэд байрны үнэ буурах хамааралтай
  • Тухайн байрны барилгын хийц хэрэв бүрэн цутгамал бол байрны үнэ нэмэгдэх хамааралтай
  • Тухайн байрны байрлах давхар 1-ээр нэмэгдэхэд байрны үнэ нэмэгдэх бөгөөд эерэг хамааралтай

 

II. ШИНЭ ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ

 

2.1 ХЭРЭГЖИЖ БУЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ, ХАНШИЙН МЭДЭЭ

Улаанбаатар хотын хэмжээнд 2014 оны 09 сарын байдлаар нийт 182 төсөл хэрэгжиж байна.

Нийт төслийн 67 орчим хувийг нийслэлийн Баянзүрх болон Хан-уул дүүрэг дангаараа эзэлж байна.  

Шинэ орон сууцны төслийн тоо дүнд эзлэх хувиар, дүүргээр /2014 оны 9 сар/

 

Зах зээл дээр борлуулалт хийж буй ашиглалтанд орсон болон ашиглалтанд ороогүй орон сууцны 1м2–ын дундаж үнийг авч үзэхэд энэ оны 9-р сарын байдлаар 2382.2 мянган төгрөг байна.

Шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр авч үзэхэд

  • Хамгийн өндөр үнэтэй дүүргээр нийслэлийн Сүхбаатар дүүрэг 9-р сарын байдлаар 3,118 мянган төгрөгийн дундаж үнэтэй,
  • Хан-уул дүүрэг 2,677 мянган төгрөгийн дундаж үнэтэй,
  • Баянзүрх дүүрэг 2,302 мянган төгрөгийн дундаж үнэтэй байгаа бол
  • Бусад дүүргийн шинэ орон сууцны дундаж үнэ 2 сая ба түүнээс доош үнэлгээтэй гарлаа. 

 

Үнийн ялгаатай байдал барилгын хийц, зэрэглэл болон байршлаар /2014 оны 9 сар/

 

Үнийн ялгаатай байдал барилгын явцаар /2014 оны 9 сар/

 

2.2 ОРОН СУУЦНЫ ҮНЭНД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛС

УБ-ын төвийн 6 дүүргийн борлуулалт хийж буй 182 төслийн мэдээлэлд тулгуурлан орон сууцны 1м2-ийн үнэ ямар ямар дотоод хүчин зүйлээс хамаарч байгааг тогтоохыг зорив. 2014 оны 09 сарын байдлаар дараах дотоод хүчин зүйлийг таамаг хүчин болгон дэвшүүлж гаргалаа. Үүнд:

  • Тухайн төслийн байршил /хотын төв эсэх/
  • Тухайн төслийн барилгын нийт давхар
  • Барилгын явц /хувь/
  • АЧИ /дундаж/
  • Зэрэглэл /тансаг, дээд болон бусад/
  • Урьдчилгаа төлбөр /хувь/
  • Тухайн төслийн нийт айлын тоо
  • Ашиглалтанд орох хугацаа 
  • Зогсоолтой эсэх /дулаан зогсоол шийдсэн эсэх/
  • Барилгын хийх /бүрэн цутгамал болон бусад/

Гэсэн бүрэн мэдээлэл авч болох хүчин зүйлсийг 1м2 –ийн үнэлгээнд нөлөөлнө гэж тооцон таамагласан бөгөөд үүнээс шинжилгээ хийж үзэхэд дараах 5 хүчин зүйл нь төслийн орон сууцны 1м2-н үнийг 73% тайлбарлаж байна.

  • Тухайн төслийн байрлал хотын төвд бол байрны 1м2 үнэ дундажаар 446 мянган төгрөгөөр нэмэгдэх хамааралтай
  • Тухайн төслийн нийт давхар 1-ээр нэмэгдэхэд байрны 1м2 үнэ дундажаар 25 мянган төгрөгөөр нэмэгдэх хамааралтай
  • Тухайн барилгын байрлал дахь дундаж АЧИ нэмэгдэхэд байрны 1м2 үнэ буурах хамааралтай
  • Тухайн төслийн зэрэглэл тансаг болон дээд бол байрны 1м2 үнэ дундажаар 1,4 сая төгрөгөөр нэмэгдэх хамааралтай
  • Тухайн төслийн барилгын явц 1%-иар нэмэгдэхэд байрны үнэ нэмэгдэх хамараалтай 

Ерөнхийдөө төслийн хувьд 1м2 –ийн үнэ дээрх 5 хүчин зүйлээс хамаарч байна.


III. ОФФИСЫН ХАНШИЙН МЭДЭЭ

Оффисын зах зээлийн судалгааг 09 сарын байдлаар Зар сонин, Өдрийн сонин болон бусад эх үүсвэрээс оффисын талбай зарах 6 газрын, түрээслэх 23 газрын мэдээ цуглуулснаар дүгнэн гаргалаа.  

Оффисын ханшийн мэдээ /2014 оны 9 сар/

Шалгуур Ангилал ЗАРАХ ТҮРЭЭСЛЭХ
Зарын тоо 1м2-н дундаж үнэ Зарын тоо 1м2-н дундаж үнэ
Дүүрэг БГД 1  1,232,877 6  26,550
СБД 5  3,591,909 14  35,020
ХУД -  - 1  28,000
ЧД - - 2  38,750
         
ДҮН   6  3,198,737 23  32,829

 

IV. ХАУСЫН ХАНШИЙН МЭДЭЭ

УБ хотын төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон таун хаус болон хаусын 09 сарын үнийг төлөөлөл болгон 15 хаусын мэдээллийг цуглуулан хүргэж байна.

Энэхүү 15 хаус нь захиалга авч буй хотхоны зохион байгуулалттай болно. 

# Дүүрэг Төрөл Үнэ м2₮ Нийт үнэ Өрөөний хэмжээ
1 БЗД Таун хаус  1,400,000  61,600,000 44
2 ХУД Таун хаус  1,333,333  84,000,000 63
3 СБД Хаус  2,253,521  160,000,000 71
4 СБД Хаус  1,250,000  230,000,000 184
5 ХУД Хаус 1,555,556  280,000,000 180
6 ХУД Хаус  1,944,444  350,000,000 180
7 ЧД Пент хаус  2,600,000  436,800,000 168
8 ХУД Хаус  2,879,783  662,350,000 230
9 ХУД Хаус  2,592,593  700,000,000 270
10 ХУД Хаус  3,200,000  800,000,000 250
11 ХУД Хаус  2,917,690  950,000,000 325.6
12 ХУД Пент хаус 3,333,333 1,000,000,000 300
13 ХУД Таун хаус 3,200,000 1,040,960,000 325.3
14 ХУД Хаус 5,000,000 1,800,000,000 360
15 ХУД Хаус 4,500,000 2,218,500,000 493
    ДУНДАЖ  2,664,017  718,280,667 230

 

Уг судалгааны тайлантай холбоотой асуудлаар тодруулга авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

REAL PROPERTIES ULAANBAATAR - Үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын компани

Утас: 77113311