Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Жилд 200 сая ширхэг өндөг үйлдвэрлэнэ

ikon.mn
2014 оны 9 сарын 19
iKon.MN

500 мянган тахиатай “Баян шувуу” шувууны аж ахуйн үйлдвэрийн нээлт өнөөдөр Төв аймгийн Баянчандмань суманд боллоо. 300 гаруй мянган өндөглөгч, 100 гаруй мянган дэгдээхэйтэй энэ фермэр цагт 60 мянган ширхэг өндөг ангилж, савлах хүчин чадалтай аж.

Тус аж ахуй нээгдсэнээр орон нутгийн 200 иргэн ажлын байраар хангагджээ.

“Баян шувуу” аж ахуй ойрын дөрвөн жилд нэг сая толгой өндөглөгч шувуутай, жилд 200 сая ширхэг өндөг үйлдвэрлэх хүчин чадалтай том үйлдвэр болж, 2018 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллах гэнэ.

2015 онд мax боловсруулах үйлдвэр, шингэн өндөгний цех, 2016 онд тэжээлийн болон биогазын үйлдвэр, 2017-2018 онуудад нэмж тус бүр 300 мянган өндөглөгч, 100 мянган дэгдээхэйн байрыг тоног төхөөрөмжийн хамт барьснаар Европын томоохон аж ахуйнуудтай эн зэрэгцэхүйц техник технологи, хүчин чадалтай томоохон цогцолбор болох юм байна. 

Энэхүү үйлдвэрийг байгуулахад нийт 55 тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд үйлдвэр бүрэн хэмжээгээр ашиглалтад орсноор Монгол Улсын өндөгний импортыг 90 хувь хүртэл бууруулах бололцоо бүрдэх аж.

Үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй албаныхан оролцлоо.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10