Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

“TO BE OR NOT TO BE - 2014” театрчилсан шоу эхлэх нь

ikon.mn
2014 оны 9 сарын 15
iKon.MN

“To be or not to be” театрчилсан шоуг UBS телевиз дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. 

Энэ жилийн хувьд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 85 насны ойд зориулан Монголынхоо зохиолчдыг алдаршуулж, тэдний зохиол бүтээлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой явагдана.

Авьяастанг тодруулж, оролцогчдод урам зориг нэмж, үзэгчдийн халуун алга ташилт дор драмын урлаг, жүжигчний мэргэжлийн сайхан бүхнийг мэдрүүлсээр ирсэн энэ шоу нь оюунлаг бас сонирхолтой гэсэн үнэлгээг үзэгчдээс авсаар ирлээ.

Энэ хугацаанд “To be or not to be” театрчилсан шоу нэвтрүүлэг 1500 шахам авьяастанг оролцуулж, театрын урлагт шинэ дүр төрхийг төрүүлж чадсан юм.

            Шоуны ялагчид болон эхний байрын шагналтнууд гадаадын улс оронд мэргэжлээрээ суралцахын зэрэгцээ дэлхийн сонгодог театруудын шилдэг уран бүтээлийг өөрийн биеэр үзэж сонирхсоор ирлээ.

Энэ жилийн хувьд оролцогчид Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн зохиол бүтээлийг үзэгч олондоо хүргэж, утга уянгын гайхамшигт нэвтрэх болно. Мөн гала тоглолтонд Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн жүжгийг драмын театрын тайзнаа амилуулах юм.

  •             Гранпри шагналтан хоёр өрөө байр, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсэн Хэнтий аймгийн түүх дурсгалт газруудаар аялах эрхийн бичгийн эзэн болно.
  • II байр Соёл урлагийн их сургуульд суралцах дөрвөн жилийн тэтгэлэг, найман сая төгрөг,
  • III байр Кино урлагийн дээд сургуульд суралцах дөрвөн жилийн тэтгэлэг, таван сая төгрөгийн шагналтай.

Шоуны шүүгчээр Төрийн Соёрхолт Монгол Улсын Ардын жүжигчин Н.Сувд, Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУУГЗ Ч.Найдандорж, МУСГЗ Ц.Хулан, Төрийн Соёрхолт, найруулагч Н.Наранбаатар нар ажиллах юм.

Драмын урлагт хүчээ сорих сонирхолтой, авьяастай, 16-аас дээш насны хэн бүхний өмнө энэхүү шоуны үүд хаалга нээлттэй. Бүртгэл  UBS телевиз дээр есдүгээр сарын 25-ныг дуустал явагдах аж.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20