Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Хүүгээ, эр нөхрөө, аавыгаа үдэн гаргаж явуулсан та бүгдээр бахархаж байна”

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 8 сарын 29
iKon.MN

-850 энхийг сахиулагчийг төрийн одонгоор шагналаа-

БНӨСУ-д манай улсын 850 албан хаагч НҮБ-ын мандатаар үүрэг гүйцэтгээд иржээ. Тэгвэл эдгээр алба хаагчдыг өнөөдөр төрийн дээд одонгоор шагнаж урамшуулав. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Чингисийн талбайд болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон энхийг сахиулагчдын ар гэрийнхэн оролцлоо.

БНӨСУ нь Африк тивд тусгаар тогтносон хамгийн отгон улсын нэг бөгөөд манай улсын 850 энхийг сахиулагч өнгөрсөн оны 11 дүгээр сараас энэ оны наймдугаар сар хүртэл энхийг сахиулах ажиллагаа явуулаад ийнхүү эх орондоо иржээ.

Өнгөрсөн есөн сарын хугацаанд Монгол Улсын алба хаагчид тус улсын Юнити мужид байрлаж, Вау хотууд дахь НҮБ-ын баазуудад хуваагдан,

  • Орон гэрээсээ дайжсан иргэдийн лагерь байгуулах
  • 47 мянган хүнийг ундны усаар хангаж, хүнс түгээх
  • НҮБ-ын хүмүүнлэгийн ажилчдыг хамгаалах
  • Ойрын болон алсын зайн эргүүл зохион байгуулах
  • Цувааны хамгаалалт зохион байгуулах
  • Баазуудын болон нисэх онгоцны харуул хамгаалалт
  • Барилга болон зам гүүрийн инженерийн ажилд оролцох зэрэг үүргийг амжилттай биелүүлжээ.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, өнөөдөр "Энхийн төлөө" одонг гардууллаа.

Арга хэмжээний үер Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНӨСУ-д үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдад талархаад мөн тэдний ар гэрийнхэнд ихээхэн талархаж байгаагаа илэрхийлээд “Цэрэг хүн тангараг өргөхөд гэр бүл нь ч бас давхар өргөдөг. Үймээн самуунтай хүний нутаг руу хүүгээ, эр нөхрөө, аавыгаа үдэн гаргаж явуулсан та бүгдээр би бахархаж байна” гэсэн юм

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18