Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: БРЭНДээр биш БИЕэрээ гоёцгооё

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 8 сарын 28
iKon.MN

Энэхүү уриан дор нэгдсэн хэсэг залуу өнөөдөр АСА циркийн өмнө цугларч, эрүүл чийрэг бие хаагаараа олны анхаарлыг татав.

Учир нь сүүлийн үед манай залуус брэнд гэх зүйлээр хэтэрхий их чамирхаж, мөнгөө өөрийнхөө эрүүл мэндэд бус хувцас, гар утас, таблет зэрэг үнэтэй ахуйн зүйлд зарцуулах болсон байна. Харамсалтай нь эдгээр нь хүний биед сайн гэхээсээ илүүтэй сөрөг үр дагавар авчрах нь их.

Тиймээс фитнессээр хичээллэдэг Т.Батнасан гэгч залуу өөрийн нэгэн адил хүсэл сонирхолтой залуусыг facebook-ээр нэгтгэж “Фитнессээр хичээллэдэг залуусын өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгууллаа.

Тэрбээр залуустаа хандаж “БРЭНДээр биш БИЕэрээ гоёцгооё” гэж уриалж байна.

Фитнессээр хичээллэх нь ямар ач тустай вэ?

Фитнессээр хичээлсэнээр хэт өөхлөж, таргалахгүй, хөдөлгөөний дутагдалд орохгүй, биенийхээ аль нэг өөтэй хэсгийг хүссэнээрээ өөрчилж өв тэгш бие бялдартай болдог аж.

Түүнчлэн үргэлж наснаасаа залуу, эрүүл чийрэг харагддаг байна. Мөн цусны эргэлт сайжирч, сэтгэл санаа өөдрөг урьдынхаасаа хөнгөн сэргэлэн, эрч хүчтэй болсон тийм мэдрэмжийг төрүүлдэг гэнэ.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13