Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Schwarzkopf Professional Монголд ирлээ

СУРТАЛЧИЛГАА
2014 оны 7 сарын 28
iKon.MN

Schwarzkopf Professional брэнд албан ёсны эрхтэйгээр Монголд хүрэлцэн иржээ.

Дэлхийн дээд зэрэглэлийн мэргэжлийн салоны үс арчилгааны бүтээгдэхүүнийг “Дождь” ХХК албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа юм байна. Мөн тэд Францын нүүр будалтын алдартай брэнд болох Bourjous –ын нүүр будалтын бүтээгдэхүүнүүдийг оруулж ирсэн байна.

Чанартай хумсны лак Монголын зах зээл дээр төдийлөн ховор байдгийг харгалзаж үзэн Турк улсын Golden Rose брэндийн хумсны будгуудыг худалдаалж эхлээд байгаа гэнэ.

Энэ удаад “Дождь” ХХК-ны зүгээс “Schwarzkopf Professional –танд зориулсан мэргэжлийн үс арчилгаа” нэртэй сургалтыг өнөөдөр “Corporate” зочид буудлын хурлын танхимд явуулж байна. Энэхүү сургалтанд Монголд үсчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохонд тооцогдох салонуудыг урьж оролцуулж, нээлттэй сургалтыг анх удаа зохион байгуулж байгаа аж.

Schwarzkopf Professional нь мэргэжлийн үс арчилгааны, дээд зэрэглэлийн зөвхөн мэргэжлийн салонуудад зориулсан брэнд бөгөөд хэрвээ Professional гэсэн бичигггүй байвал мэргэжлийн бус ангилалд багтдаг байна. 

Мэргэжлийн үсчний салонуудаар дамжуулж Монгол охид, эмэгтэйчүүдэд зориулан чанартай брэндийн бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр худалдаалахаар болсныг дуулгалаа. 

Тус брэнд Монголын зах зээлд нэвтэрснээр салонуудтай нягт уялдаа холбоотой ажиллах гэнэ. Уг брэндийг худалдан авахаар болсон салонуудад брэндийн зүгээс бүтээгдэхүүнийг хэрэглэх тал дээр зайлшгүй сургалтыг өгдөгөөрөө онцлогтой байх аж. Мөн тус брэндийн бүтээгдэхүүнийг ашигласан салонуудад тоног төхөөрөмжийн болон мэргэжлийн үсчний олон улсын сургалтад урин хамрагдуулдагаараа тус брэнд дэлхийд алдартай аж. Тиймээс Schwarzkopf Professional-ыг хувь хүний гар дээр шууд худалдаалахгүй бөгөөд зөвхөн салонуудын үйлчилгээгээр дамжин хэрэглэгчдэд хүрэх ажээ.

Үсэнд нөлөөлөх, тэжээл өгөх зэрэг үйлчилгээ тал дээр Schwarzkopf Professional нь зах зээл дээр зөвшөөрөлгүй зарагдаж байгаа бусад Schwarzkopf-ын бүтээгдэхүүнээс илүү чанартай болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Schwarzkopf брэнд нь үс арчилгааны бүтээгдэхүүнээрээ өөр хоорондоо өрсөлддөг дэлхийн гурван “том” брэндийн нэг нь аж. Герман улсад төвтэй энэхүү брэнд нь 114 жилийн түүхтэй бөгөөд дэлхийн хамгийн чанартай үсний будаг болон үс арчилгааны бүтээгдэхүүнийг улс орны цаг уурын онцлогт нь тохируулан үйлдвэрлэн гаргадгаараа мөн алдартай ажээ. 13 жилийн турш Европын хамгийн их уншигчтай “Reader’s Digest” сэтгүүлийн жил бүр хийдэг судалгаагаар хэрэглэгчдийн таашаалыг хүлээсэн хамгийн найдвартай брэндээр Schwarzkopf Professional  тасралтгүй сонгогджээ. Мэргэжлийн хүмүүсийн болон хэрэглэгчийн таашаалыг хүртсэн дэлхийн 50 гаруй орны сонгон хэрэглэдэг энэхүү брэнд монгол хэрэглэгчдийн хүртээлд очиход ийнхүү бэлэн болжээ.

Тус брэндийг оруулан ирж буй “Дождь” дистрибютер компанийн хувьд бараа бүтээгдэхүүнээ шууд Герман улсын үйлдвэрээс нь татан авчирдаг ба цаашдаа ганцхан энэхүү сургалтаар зогсохгүй нийт Монголын аймаг, сум хөдөө орон нутагт байрлах бүх л салонуудад хүрч ажиллах зорилгыг өмнөө тавьсан. Монголын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 600-700 үсчний салон байдаг гэсэн судалгаа байна. Жилийн эцэс гэхэд эдгээр салонуудын тэн хагаст хүрч сургалтыг хийн бүтээгдэхүүнээ түгээх зорилготой ажиллаж байгаа гэнэ.

Монгол дахь албан ёсны борлуулагч “Дождь” ХХК нь 1993 оноос хойш Ази болон Европын улс орнуудад гоо сайхан болон хүнсний хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдаалах дистрибютер байдлаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн компани ажээ.

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

Зураг
22

Зураг
23