Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Цэцгээр чимсэн Улаанбаатар

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 23
iKon.MN

Нийслэл хотод ногоон байгууламж барих, тохижуулах арчлах ажлыг  “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” болон цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 76 компани гардан хийж байна.

Өнөөдрийн байдлаар хотын 88 гудамж талбайд 170 гаруй цэцэрлэгч ногоон байгууламжийн 10 инженер ажиллаж байгаа ажээ.

"Энэ жилээс эхлэн зөвхөн хотын төвд гэлгүй гэр хорооллын бүс, Долоон буудал, 22-н товчоо чиглэлд цэцэрлэгжүүлэлтийн  ажил хийж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нийслэлд 550 мянган цэцэг, 450 мянган ширхэг мод, 180 мянган метр квадрат талбайд шинээр зүлэг тариад байна" хэмээн Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ногоон байгууламжийн инженер н.Магсар хэллээ.

Цэцэгнүүдийг Голланд үрээр монголд үрслүүлсэн бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эхээр хагдрах юм байна.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16