Индэр    
2017 оны 2 сарын 17
Зураг
Нийгмийн сэтгэлзүйн аналитик артикл туурвигч, Хүмүүнлэгийн сэтгэл судлаач

Ахмадын асрах бол аймшигтай газар биш

Зураг

Би ч хөгширнө, та ч ялгаагүй. Монгол Улсад Батсүмбэр гэж ахмадын асрамжийн төв бий. Нийгмийн дүр зураг нь маш өрөвдөлтэй, тэнд заяагүй, хүнд байдалд үлдсэн ахмадууд очдог гэж боддог  үнэхээр тийм тэнд ахмадууд маш өрөвдөлтэй аж төрдөг үнэхээр өрөвдөлтэй гэж нийт нь итгүүлсэн тэд ч итгэсэн. Гэхдээ би үүнд цаашид, ирээдүйд  ҮГҮЙ  шүү гэж хэлмээр байна!

Ахмадын асрах гэж өрөвдөлтэй газар байлгамааргүй байна. Хүсэж очдог гавьяаны газар болгоё

Монгол Улсын хэмжээнд 65-аас дээш насны 111,501 ахмад настнууд байна. Тэдний эрх ашиг нийгмийн бүхий л шатанд хөндөгддөг. Тухайлбал зарим ахмадуудын хувьд эдийн засгийн хүчирхийлэл, нийтийн эзэмшилд явж байхдаа хулгай дээрэмд өртөх, мөн нуулгүй хэлэхэд гэр бүлийн хүчирхийлэлд ч өртөж буй. Би ахмад настнуудтай “Батсүмбэр” асрамжийн төвийн талаар хуваалцахад төдийлөн эергээр хүлээж авахгүй ихэд дургүйцэх, тэр газрыг эгдүүцэж байхыг анзаарлаа. 

“Тэнд чинь хамаатан садангүй, хаягдсан, гологдсон ахмадууд очдог гэсэн шүү” гэж дурамжхан хариулна. Эргээд хэрэв тэнд ахмадын үйлчилгээ, олон төрлийн эмчилгээ сувилалтай интернэйшнл олон улсын жишгийг хангасан, бараг л жаргалын орон шиг байвал та очих уу? гэхэд хариулт өгөхгүй ч арай өөр сэтгэл хөдлөлтэй болж байхыг нүдээрээ харлаа.

Би одоо залуу гэлээ ч үс минь бууралтаж үе минь өнгөрнө. Нэг л мэдэхэд мөд шүү дээ. Харин насны эцэст үр хүүхдүүдээрээ ч өргүүлнэ. Нөгөө талаар өөрийн адил ахмадуудын хамтаар гавьяандаа сууж даалуу, шатар эргүүлээд салхилаад л бүжигт ороод киногоо үзээд, сувилал гэсээр амралтын байдалтай мөчүүдийг амьдралынхаа сүүлийн мөчүүдэд авмаар байна. Түүнчлэн залуучууд, хүүхдүүдээрээ эргэж тойруулаад л тэдний амьдралын гүнд орохгүй ч төлсөн даатгалынхаа мөнгөөр өөртөө халамж аваад суухыг хүснэ. Үнэхээр олон улсад ч ийм л байгаа.

Бидний жишээ авдаг, тэдний туршлагыг хууль эрхзүйн орчиндоо шигтгэж байгаа орнууд ахмадуудаа хамгаалах, тэдэнд үйлчлэх сонгомол жишээтэй. Асрах төв гэж монголд буй шиг аймшигтай газар биш, харин ч ахмадууд брошур /танилцуулга/ судлаад хамгийн сайн нь, сайхан орчинтой, тохилог кампустайд нь очихыг хүсч сонголтоо хийдэг.

Төлбөрийг нийгмийн даатгал эсхүл насандаа суухдаа ашиглахаар ахмадууд өөрсдөө мөнгө хуримтлуулсан байдаг байна. Монголын хувьд НДШ ашиглаж ахмадууд төрөл бүрийн үйлчилгээ авдаг шиг Ахмадын амралт, сувилалд, кампусыг бий болгож нэгдсэн сан бүхий байлгавал хэчнээн таатай вэ. 

Эцэст нь “хандлага” гэж сонин юм. Сэтгэлгээний ядуурал шат шатанд буй байна. Бид өөрсдийгөө өрөвдөлтэй, хэцүү гэж сэтгэхээс л бүхэн эхлэх юм. Монголчууд нэгнээ хэцүү байдалд байна, ядуу байна, чадахгүй байна, аргагүй туслах ёстой эвий гэж нэгнээ мохоож нөгөө нь ч би бүтэхгүй гэсэн сэдлээр цэнэглэгдэхээр яаж хөгжих юм бэ?. Бүгд боломжтой сайхан гэж итгэе. Эергээр харъя...бас хичээе.