Зураг
Зураг
Индэр    
2017 оны 1 сарын 4
Зураг
Нийгмийн сэтгэлзүйн аналитик артикл туурвигч, Хүмүүнлэгийн сэтгэл судлаач

Ажилгүйдлийн сезон

Зураг

Гарчигнаас ажлын байр байхгүй байгаа юм боловуу? гэж ойлгож болох юм. Гэвч үгүй ажил хийх хүн алга байна. Нэг үгээр тэнцэх хүн алга.

Би ажилд ямар нэг шалтгаанаар орж чадахгүй залуус дунд судалгаа явуулж үзлээ. Тэдний ихэнхи буюу 80 орчим хувь нь ажилгүй байгаадаа гутрах биш, бухимдаж байна. Миний хийх ажил олдохгүй байна гэж яриа эхлэнэ. Цаашлаад танил талгүй бол ажил олдохгүй байна. 

Бизнесийн байгууллага танил талаар гэхээс илүү чадвартай нэгнийг хайж байгаа.

Харин тэдний бухимдал ямар нэг төрийн албанд орохыг хүснэ. Эсвэл гайгүйхэн цалинтай, гоё байрлалтай, нэр хүндтэй байгууллагад ажиллах гэх мэт.  Мэдээж ажилдаа дуртай байх, сайхан газар ажиллая гэж хэн ч бодно. Гэхдээ би тэднээс юу чадаж байна вэ? Ямар чадамжийг өөртөө бий болгосон талаар нь тодруулсан юм. Сүүлдээ төрийн алба гэж яачихсан алба болохоор хүмүүс ингэж боддог байна гэж бодох юм.

Тэд ажилд ороод учир зүй нь олдох юм хэллээ. Тэр дор нь сурчихна хийчихнэ л гэнэ. Тэднээс ойрын 1 сар, цаашлаад 2-3 жилийн амьдрал, өөртөө зарцуулах цаг, өөрийгөө хэрхэн чадавхижуулах, яг хаана явна вэ? Юуг бодож төлөвлөж байна вэ гэж асуухад... хариулт бүдэг бадаг эсхүл нэг л их эрмүүн тэмүүлэл атлаа хугацаа тоо баримт, таамаг, үр дүн, дүгнэлт үгүй саарал яриаг тэд надад хүргэлээ бүгд шүү....гайхам. Уг нь тэд бүгд бакалавр, зарим нь мэргэшүүлэх сургалтад хамрагдсан. Гэтэл төлөвлөлт алсын хараа аливааг нэгтгэн дүгнэх чадамж тун бага байх юм.

Үнэндээ ажлын байр байна. Захын ажлын зарын сайт, сүлжээнд төрөл бүрийн л ажил байна. Сар, 14 хоногоор зараа байршуулсан 100, 100, 1,000 ажлын байрууд эзнээ хүлээсээр...

Шаардлагууд мэргэжлийн чадамж мэдээж дагалдах чадварууд бий. Миний судалж буй ажилгүй залуус бүгд компьютер гэж зүйл мэднэ. Оффис орчны программуудыг бүгдийнх нь нэрийн мэддэг атлаа аль нэгийг нь л хэрэглээний түвшинд ашигладаг, эсвэл маш чадамж муутай ашигладаг.

Мөн тэдний дотор 10 хурууны бичээч байсангүй. Зарим нь компьютер дээр ажиллах энгийн үйлдэл мэдэхгүй, түүгээр барахгүй бусад дагалдах хэрэгслийг холбох таниулах талын анхан шатны мэдлэг алга байв. Мөн тэд бүгд тохилог оффист цагаан цамцтай ширээний ард ажиллахыг хүсдэг Менежер болно гэсэн бодолтой. Эдгээр бүгд сурах боломжтой зүйл ч эхний энгийн байх ёстой үзүүлэлт, бараг заавал чаддаг чадамж юм.

2015 оны 1 сараас 2016 оны 2 сар хүртэл Улаанбаатар хот дахь ажилгүйдлын түвшин ижил түвшнээр нэмэгдсээр байна. 2016 оны гуравдугаар сарын 4 ний байдлаар 9.4%-тай байна. 

Эцэст нь ганц л зүйл

Чадамжгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгээд хүлээн зөвшөөрчихвөл сайжруулах тал дээрээ ажиллаж болно. Ажилд тэнцэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрчихвөл. Илүү их өөртэйгөө ажиллах болно. Эцэст нь ажилд тэнцэнэ.

Их сургуулиудын тоо их, боловсрол, чадамж олгож байгаа байдал заримд нь тааруу байх шиг тэдний 75 хувь нь төрийн өмчит, эсвэл хувийн нэр бүхий сургуулийг төгссөн байх юм.

Дипломтой л бол ажилд авах ёстой гэж бодох юм. Дээд боловсрол зүгээр л нэр төдий зүйл биш юм. Хэрэв бакалаврын түвшиний л бол үндсэн мэргэжлээ биш юмаа гэхэд дагалдах чадварууд суугаагүй байгаа нь харамсалтай.