Индэр    
2017 оны 9 сарын 14
Зураг
Эрүүл мэнд, Зөвлөгөө

ЗӨВЛӨГӨӨ: Хөхний толгойгоо имэрвэл сүү орно

Зураг

Хөхний толгой хэсэгт сүү үүсэх үйл явцыг идэвхжүүлдэг пролактин дааврын рецептор байрладаг. Тийм болохоор хөхний толгойгоо имэрэх үед рецептор цочирч сүү үүсэх үйл явцыг идэвжүүлдэг байна. Энэ бол гадаад нөлөөллөөр идэвжүүлэх арга. Харин дотоод нөлөөллөөр идэвхижүүлэгч нь серотонин даавар.

 

Серотонин нь сэтгэл сэргээх үйлдэлтэйгээс гадна пролактин даавар үүсэлтийг дэмжсэнээр сүү үүсэлтэнд нөлөөлдөг. Серотониныг сэдээгч хамгийн хүчтэй хүнс бол хушга юм. Түүний дараагаар ханборгоцой, киви, чавга, улаан лооль, мөөг, овьёос зэрэг ордог. Дээрхи хүнсийг хэрэглэвэл сүү сайн орох нь байна. 

 

Сүү үүсэлтийг хориглодог даавар бол допамин. Чихэрлэг болон давстай хоол их идэхэд допамин ихээр ялгардаг. Өөрөөр хэлбэл чихэртэй, давстай хүнс сүү үүсэлтийг багасгадаг.


Хүндэтгэсэн: Цахим Эмч

Facebook.com/tsahimemch

Twitter: @tsahimemch