Зураг
Зураг
Индэр    
2017 оны 9 сарын 8
Зураг
Эрүүл мэнд, Зөвлөгөө

22:00 цагаас өмнө унтдаг хүүхдүүд өндөр болдог

Зураг

Өнчин тархины өмнөд хэсгээс нийлэгждэг өсөлтийн дааврын (соматотропин) ялгаралтанд хоногийн биохэмнэл чухал нөлөөтэй.

Шөнийн 21:00 -22:00 цагийн үеэс эхэлж нойрыг зохицуулдаг мелатонин даавар ялгардаг байна. Энэ үед унтсан хүүхдийн өсөлтийн дааврын ялгарал нэмэгдэж өсөлт хөгжилтөнд эерэгээр нөлөөлдөг. Иймд “хэн унтахгүй байна тэр өсөхгүй” гэсэн зүйр үг хүртэл гарчээ.

Хүүхдийн өсөлт хөгжилт соматотропин даавартай шууд холбоотой. Өсөлтийн даавар (соматотропин) нь урт чөмөгт (дунд чөмөг) ясны өсөлтийн бүсэд очиж үйлчилснээр хүүхдийг өндөр болгодог.

 

Харин булчингийн эдэд уургийн нийлэгжилтийг идэвхжүүлснээр булчин хөгжүүлдэг байна.

Мөн энэхүү даавар нь өөхний эс дэхь триглицеридийг задалж өөхний хүчил болгох, булчингийн эдийн уургийн нийлэгжилтийг нэмэгдүүлэх үйлдэлтэй болохоор өөхийг шатааж, булчин үүсгэдэг юм. Ийм учир фитнесээр хичээллэж буй хүмүүс эрт унтах, гүн унтаж амрахыг чухалчилдаг байна.

 

Хүндэтгэсэн: Цахим Эмч

Facebook.com/tsahimemch

Twitter: @tsahimemch