Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын анхны автономит эрхтэй бүс нутаг болох Өвөр Монголын Өөртөө Засах Орны (ӨМӨЗО) үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1947 оны тавдугаар сарын 1-ний өдөр тус өөртөө засах орны зүүн бүсийн Улаан хотод анх засаг захиргаа нь байгуулагдаж байжээ.

Өвөр Монгол нь 1.18 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, БНХАУ-ын нийт газар нутгийн 12 хувийг бүрдүүлдэг.

Хүн амын 4.6 сая нь монгол үндэстэн, нийт хүн амын 20 орчим хувийг эзэлдэг гэнэ. Сүүлийн 70 жилийн хугацаанд Өвөр Монголын эдийн засаг 537 сая юаниас ($78 сая) 1.86 их наяд юань ($270 тэрбум) болж өссөн нь Хятадын нийт таван өөртөө засах орноос тэргүүлэх үзүүлэлт юм байна.

Өнгөрсөн 70 жилийн хугацаанд гадаад худалдааны хэмжээ нь $11 саяас $11.7 тэрбум болж 1000 дахин нэмэгджээ.

 

Эх сурвалж: Xinhuanet