Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Хойд Солонгосын нийслэлээр үзэл сурталгүй аялсан нь

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сарын 15-нд Хойд Солонгосын үүсгэн байгуулагч Ким Ил Суны мэндэлсний 105 жилийн ой тохиож, гадаадын олон сэтгүүлч, сурвалжлагч нар Пёньян хотод цугласан билээ.

Аюулгүй байдлын шалтгаанаар зураг, дурс буулгахыг хориглодог тус улсад Финландын төрийн мэдээллийн сувгийн сурвалжлагч Мика Макелайнен машины салхины шилэнд байрлуулсан камераар Пёньян хотын төв хэсгийг буулгажээ.

Нууцлаг, хаалттай орны тухай ийм үзэл суртлын бус дүрс бичлэг маш ховор олддог юм. Хойд Солонгост гар утас, интернэтийн сүлжээ хаалттай байдаг гэдэг.

Мөн дөрөвдүгээр сарын 25-нд Хойд Солонгосын Ардын Армийн 85 жилийн ойгоор зохион байгуулсан цэргийн сургуулилалтын бичлэгийг хүргэж байна. Энэ сургуулилалтын үеэр 300 орчим хүнд их буугаар зэрэг гал нээж үзүүлсэн ба удирдагч Ким Жон Ун өөрөө гардан удирдсан гэдэг юм.

Эх сурвалж: Russia Today