Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Америкчууд хэдэн насандаа дунджаар ямар хэмжээний цалин авдаг вэ?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хөдөлмөрийн Статистикийн Товчоо (The Bureau of Labor Statistics) байгууллага Америкчуудын цалингийн дундаж хэмжээг нас насны ангиллаар тооцоолж гаргажээ. Ингэхдээ бүтэн цагаар ажил хөдөлмөр эрхэлдэг, арьс өнгө, угсаа гарал, хүйс, боловсрол хамааралгүйгээр бүх иргэдийн мэдээллийг ашигласан байна.

Хүснэгтэд нас насны хүмүүсийн цалингийн дундаж хэмжээг жилээр нь тооцоолж харуулжээ. Эндээс харвал дундаж Америк хүн хамгийн дээд тал нь сард $4,170 орчим цалин авдаг аж.

Тоо баримтад өгүүлснээр 35 наснаас эхлэн хүйсээс хамаарсан цалингийн ялгаа нэмэгдэж байгаа нь харагдсан байна.

Тухайлбал 35-44 насны эрчүүдийн дундаж цалин долоо хоногт $1,019 байгаа бол эмэгтэйчүүдийнх $859 байгаа юм. Харин 45-54 насанд энэ нь бүр нэмэгдэж эрчүүдийнх $1,102, эмэгтэйчүүдийнх $840 болжээ.

Энд дурдсан цалин нь зөвхөн тогтмол ажлаас олдог орлого нь бөгөөд бусад орлогын эх үүсвэрүүдийг тооцоогүй байна.

 

 

Эх сурвалж: SmartAsset