Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

“АПУ” ХК ТОП-100 аж ахуйн нэгжид дахин шалгарч амжилтаа бататгалаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 28
Сурталчилгаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас жил бүр татвар төлөлт, нийгмийн даатгал, ажлын байрны үзүүлэлт хөрөнгө оруулалт ашиг орлогыг харгалзан үзэж Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг бөгөөд 2016 оны ТОП аж ахуйн нэгжийн 7-р байранд хүнсний салбарын ууган үйлдвэрлэгч “АПУ” хувьцаат компани шалгарч амжилтаа бататгалаа.

Өнгөрсөн онд эдийн засгийн хямрал үргэлжилсэн жил байсан хэдий ч АПУ хувьцаат компани нь тогтвортой ажлын байрыг хангаж, салбартаа тэргүүлэгчийнхээ байр суурийг хадгалж, улмаар нийгмийнхээ болон нийт ажилчдынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажилласан билээ.

 

Компанийн хувьд өнгөрсөн 2016 онд 162 нэр төрлийн 92 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол улсын төсөвт 127 тэрбум төгрөгийн татварыг төлж, олон улсын банк санхүүгийн байгууллагад нийт 16 сая ам долларын зээлийн эргэн төлөлтийг гүйцэтгэсэн байна.

Мөн бүтээмжийг нэмэгдүүлж, чанар, хүнсний аюулгүй байдлыг хангаж, зах зээлд олон төрлийн шинэ шинэлэг брэнд бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж ажилласны үр дүнд нэгж хувьцааны ханш 2016 оны эхэн үетэй харьцуулахад оны эцэст 3%-р өссөн үзүүлэлт гарчээ.

 

Б.Түвшин “АПУ” хувьцаат компанийн Санхүү хариуцсан захирал

 

 

Бидний хувьд өнгөрсөн 2016 онд ажлын байрыг тогтвортой хадгалж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, улс орныхоо эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулсныг үнэлэн энэхүү шалгаруулалтад байр эзлүүлэн шагнал олгож байгаа гэж бодож байна.

Цаашид энэхүү амжилтаа улам бататгаж, илүү ихийг хийж бүтээх болно.

Энэ дашрамд АПУ хувьцаат компанийн эрхэм харилцагч, хэрэглэгч, нөр их хөдөлмөр хичээл зүтгэлээ зориулан ажиллаж ирсэн хамт олондоо баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе!

 
 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.