Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Нохойд хазуулсан тохиолдолд галзуугийн эсрэг вакцин ЗААВАЛ хийлгэх шаардлагатай

С.Бадрал, iKon.mn
2017 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Нохойны хөдөлгөөн хурдан шаламгай, аливаа үйлдэл дуу чимээнд үзүүлэх хариу үйлдэл түргэн, чих нь чимээ шуугиан гарсан зүгт маш мэдрэмтгийгээр дагаж эргэдэг, унтаж байх үедээ ч ялгаагүй маш сонор сэрэмжтэй ялимгүй чимээ гарахад л тэр дорхноо толгой өндийн сэрэмжилсэн байдалтайгаар чимээ гарсан зүгт харцаа чиглүүлдэг байна.

Хэрэв нохойнд хазуулсан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандаж, галзуугийн эсрэг вакцин заавал хийлгэх шаардлагатай гэж Нийгмийн Үндэсний Эрүүл Мэндийн төвөөс зөвлөж буй юм.

Үүнтэй холбогдуулан НЭМҮТ-өөс "Нийтийн эрүүл мэндийн төлөө" уриатай дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.

  1. Нохойны хажуугаар зайлшгүй зөрөх тохиолдолд гүйж, сандрахгүй огцом хөдөлгөөн хийхгүй удаанаар тайван явах /гүйж зугтааж орилсноор амьтны төрөлх араншинг сэдрээж өгдөг/
  2. Нохой дайрах үед аль болох тайван байх, нүд рүү нь харж харц тулгарахаас зайлсхийх /нохой хүний харцны илэрхийллийг ойлгодог болохыг эрдэмтэд нотолжээ/
  3. Нохой хоол идэх, ялгадсаа гадагшлуулах үед нь аль болох холуур, анхаарлыг татахгүй байх
  4. Нохой тэжээдэг айл, өрхүүд "НОХОЙТОЙ" гэсэн анхааруулгыг хаалганы гадна заавал байршуулах
  5. Гэрийн тэжээвэр амьтан болох нохой, мууртай яаж харьцах талаар хүүхдэд заавал зааж сургах
  6. Бага насны хүүхдийг хэзээ ч ганцааранг нь нохойтой хамт байлгаж болохгүй
  7. Ямар ч нохойтой зүй бусаар харьцах үед хазах тохиолдол их
 

 

Эх сурвалж: НЭМҮТ