Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн тансаг эдлэлийн ихэнх брэндийг Францын хоёр гэр бүл хувааж авлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Бернар Арно

Энэ долоо хоногт Францын LVMH групп 70 жилийн түүхтэй Парисын фэшн хаус Кристиан Диорын хяналтын багцыг $13.1 тэрбумаар худалдан авч өөртөө нэгтгэлээ.

Уг наймаа нь дэлхийн бараг ихэнх тансаг эдлэл, хувцас загварын брэндүүдийн төлөө Францын хоёр гэр бүлийн хийж байгаа дайны сүүлийнх нь юм.

Тэд бол Бернар Арно ба Франсуа Пиногийн гэр бүлүүд ажээ. Бернар Арно бол Арногийн гэр бүлийн LVMH группын тэргүүн. Түүний мэдэлд Louis Vuitton, Moёt Hennessy зэрэг брэндүүд багтдаг. Гэр бүлийн нийт хөрөнгөний хэмжээ $51.6 тэрбум гэгддэг бөгөөд ноён Арног Францын хамгийн баян хүнд тооцдог юм. Францын аж үйлдвэрийн хот Roubaix-д төрсөн Арно гэр бүлийн барилгын бизнест инженерээр ажиллаж эхэлжээ.

Дараа нь тэр тансаг эдлэлийн компаниудыг ээлж дараалан авсаар өөрийн люкс барааны эзэнт гүрнийг босгосон юм.

Арногийн мэдэлд 70 брэнд багтдагаас заримыг нь дурдвал:

  • Celine
  • Berluti
  • Kenzo
  • Guerlain
  • Loewe
  • Marc Jacobs
  • Sephora
  • Thomas Pink
  • Tag Heuer
  • Emilio Pucci
  • Fendi
  • DKNY
  • La Samaritaine
  • Hermes
  • Bulgari
  • Loro Piana
  • Rimowa
  • Christian Dior

Арногийн гол өрсөлдөгч нь 1936 онд төрж, өөрийн хүчээр бизнесийн эзэнт гүрнээ байгуулсан Франсуа Пино юм.

Дунд сургуулиа хаясан Пино эхлээд мод импортлох бизнес хийж, олсон мөнгөө тансаг эдлэлийн салбарт оруулсан гэдэг. Түүний Пино группын хөрөнгийг $19.5 тэрбум гэж тооцдог. Пино бас 3,000 орчим бүтээл бүхий урлагийн цуглуулгатай. Түүнд Пикассо, Мондриан, Күүнсийн эх бүтээлүүд бий. Венецид Палацио Грасси нэртэй галлерейтай. 2018 онд Парист орчин үеийн урлагийн музейгээ нээх гэж байгаа.

Пиногийн мэдэлд байдаг зарим брэндүүд:

  • Printemps
  • Chateau Latour
  • Gucci
  • Yves Saint Laurent
  • Boucheron
  • Bottega Veneta
  • Balenciaga
  • Stella McCartney
  • Alexander McQueen
  • Domaine d’Eugenie
  • Puma
  • Chateau-Grillet
  • Brioni
  • Qeelin
  • Christopher Kane
  • Pomellato
  • Araujo Estate Wines
  • Ulysse Nardin
  • Chateau Siaurac
  • Safilo

 

Эх сурвалж: Quartz