Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Скарлет Иохансон өөртэйгээ адилхан эмээтэй киноны нээлтэн дээр уулзахаар болзжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Америкийн олон нийтийн Рэддит сүлжээний хэрэглэгч Дэнвер Додд өөрийнхөө эмээгийн гэрэл зургийг нийтэлсэн нь Холливүүдийн од Скарлет Иохансонтой усны дусал мэт адилхан байлаа.

1967 оны гэрэл зургийн дор тэр “Миний эмээ залуу байхдаа Скарлет Иохансонтой адилхан байжээ” гэж тайлбар бичсэн байна.

Зургийг үзсэн хүмүүс нэрт жүжигчин рүү энэ тухай тасралтгүй мэдээлсээр байсан тул Лхагва гарагт Скарлет нэгэн видео урилга гаргажээ.

Тэрээр ирэх зун нээлтээ хийх “Rough Night” киноныхоо нээлтэд өөртэйгээ адилхан эмээ Жеральдинийг урьж байгаагаа илэрхийлсэн байна.

 Урилгын төгсгөлд Скарлет эмээтэй хамт шоудахаа амлаж, гайхалтай үдшийг хамт өнгөрүүлнэ гэжээ.

Киноны нээлт зургаадугаар сарын 16-нд болох юм.

 

Эх сурвалж: Mashable