Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Генерал цол бий болсны 73 жилийн ой өнөөдөр тохиож байна

ikon.mn
2017 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд  генералуудыг төрийн ордны ёслол хүндэтгэлийн их танхимд хүлээн авч уулзан, мэндчилгээ дэвшүүллээ.

УИХ-ын дарга М.Энхболд "1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч, тухайн үед хууль хяналт, зэвсэгт хүчний байгууллагад ажиллаж байсан 11 албан хаагчид цэргийн дээд генерал цол олгосноор Монгол Улсад орчин цагийн цэргийн дээд генерал цол бий болсон түүхэн үйл явдал эхэлсэн байдаг.

Энэ өдрийг Монголын генералуудын өдөр гэж тэр үеэс өнөөдрийг хүртэл тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай билээ.

Та бүхэн энэ салбарын үйл ажиллагааг удирдаж, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, иргэдийнхээ амгалан тайван ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд оюун ухаанаа зориулсныг зориуд тэмдэглэн хэлэхэд таатай байна" гэлээ. 

Өнгөрсөн 73 жилийн хугацаанд Зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас 180 генерал цолтон төрөн гарсан байдаг.

Эдүгээ тэдний 99 нь энх тунх, нэлээд нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагадаа ажиллаж байгаа юм байна.

Өдгөө хамгийн өндөр настай генерал цолтон нь 97 настай, 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан хошууч генерал Т.Алтангэрэл юм.

Харин хамгийн том цолтой нь хурандаа генерал С.Лувсангомбо гуай өдгөө Москва хотод амьдарч байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. 

Фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг