Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

ШУА-ын Олон улсын харилцааны хүрээлэнд хятад хэл дээрх түүхийн цуврал ботийг хандивлалаа

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад суугаа төлөөлөгч ноён Хуан Куо Рун өнөөдөр “Хятадын 24 төрийн түүх” 58 боть, ”Шинэ Юань улсын түүх” 1 боть хятад хэл дээрх түүхийн номыг Олон улсын харилцааны хүрээлэнд судлаачдын судалгааны ажил болон түүхийн сан хөмрөгийг арвижуулахаар бэлэглэлээ.

Олон улсын харилцааны хүрээлэн нь Монгол дахь олон улсын харилцаа судлалын тэргүүлэх байгууллага юм.

Тус хүрээлэнд Монгол Хятадын харилцаа, хоёр эргийн харилцаа төдийгүй бусад олон талт судалгааны ажлын нэг болох Хятадын түүх соёлын харилцааны судалгааны эх сурвалж материаллаг бааз нэн шаардлагатай байгаа юм.

Иймд судалгааны ажил болон судлаачдад чухал ач холбогдол бүхий эдгээр боть номуудыг тус төлөөлөгчийн газар Тайваниас худалдан авч тээвэрлэн ирүүлсэн байна.

Энэхүү бэлэглэж буй 59 боть номын нэг болох “Шинэ Юань улсын түүх” ном нь 24 улсын түүхийн нэг бөгөөд Мин улсын төрийн үед бичигдсэн “Юань улсын түүх” номыг засварлан гаргасан түүхийн эмхэтгэл юм.

Энэ нь Хятадын түүх соёлын үнэн бодит мэдээллийг түгээх Монголын судлаач эрдэмтдийн судалгааны ажилд оновчтой мэдээллийг хүргэхэд нэн ач холбогдолтой юм.

Монголын Шинжлэх ухааны академийн харъяа Олон улсын харилцааны хүрээлэнд 30 гаруй эрдэмтэн судлаач ажилладаг бөгөөд талаас илүү хувь нь доктороос дээш эрдмийн зэрэг цолтой эрдэмтэд судалгааны ажил эрхэлдэг байна.

Хүрээлэнгийн Захирал Ж.Баясах Профессор өнгөрсөн жил гавъяат багш цол тэмдэгээр шагнагдсан нь түүний Монгол дахь Хятад судлал, Монгол Хятадын харилцаа судлалын түүхэнд оруулсан хувь нэмэрийг төрөөс өндрөөр үнэлсний илрэл юм.