Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Хөрөнгө оруулагч Пол Брэгиелийн илтгэл амжилттай зохион байгуулагдлаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

“Golden Gate Ventures” компанийн хамтран үүсгэн байгуулагч, Цахиурын Хөндийн компаниудын нэг “i/o Ventures” компанийг үүсгэн байгуулагч Пол Брэгиел Монголд зочиж илтгэл тавилаа. Үйл ажиллагаа өчигдөр 19:00 цагт "Salm pub"-д эхэлсэн юм. 

"Венчир капитал" -ын туршлагаас суралцах зорилготой энэхүү хөтөлбөрийн хүндэт зочин Пол Брэгиел нь Илиннойсын их сургуулийг 1999 онд дүүргэсэн бөгөөд 2015 онд 10 сая ам долларын хөрөнгө оруулалтын венчир сан “Presense capital” компанийг үүсгэн байгуулжээ.

Тэрбээр венчир капиталын үйл ажиллагааны хүрээнд “Uber”, “Zappos”, “Unity” зэрэг дэлхийд алдартай бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийснээс гадна бизнесийн чиглэлээр илтгэл, лекц тавьж, Колумб, Сингапур, Истони, Танзани зэрэг улсын засгийн газарт технологи, энтрепренёршипийн бодлогын зөвлөх хийдэг байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААГ НӨХӨЖ ҮЗЭХ: 

"Венчир капитал" гэдэг нь урт хугацаандаа өсөх боломжтой, өндөр эрсдэлтэй гарааны компаниудад хөрөнгө оруулалт хийж тухайн компанийн үнэлгээг нэмэгдүүлэх зарчмаар ашиг олох үйл ажиллагаа. 

Монголын старт-ап компаниудад хөрөнгө оруулалтын асуудал чухал байдаг. Тэр ч утгаараа энэхүү үйл ажиллагаа нь олон залууст "Венчир капитал"-ын туршлагаас судлах том боломж болсон юм. 

Илтгэлийн дараа хөрөнгө оруулалт, старт-ап бизнесийн асуудлаар панел хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.