Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн салбарын дөрвөн бүсийн чуулган болно

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ жил уул уурхайн салбарын 95 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан дөрвөн бүсэд "Уул уурхайн салбар-өчигдөр, өнөөдөр, маргааш" нэртэй салбар чуулган болох гэж байгаа талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл өглөө. 

Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын үр өгөөж, орон нутгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг чуулганд хөндөх юм байна. 

Төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 4-нд Уул уурхайн салбарын төвийн бүсийн чуулганыг УУХЯ, АМТГ, "Эрдэнэт үйлвдэр" ХХК хамтран Орхон аймагт зохион байгуулах аж. 

Цаашид Зүүн бүсийн чуулганыг Хэнтий аймагт 9 дүгээр сард, Баруун бүсийн чуулганыг Ховд аймагт 10 дугаар сард, Говийн бүсийн чуулганыг Өмнөговь аймагт 11 дүгээр сард тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Уул уурхайн салбар экспортын 86 хувийг бүрдүүлж байна

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал "Уул уурхайн салбар манай улсын экспортын 86 хувь,

дотоодын нийт бүтээгдэхүүний 4/1 хувийг дангаараа бүрдүүлж байна.

Эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71 хувийг тус тус бүрдүүлж буй уул уурхайн салбарын 95 жил энэ онд тохиож байна.

Ойн хүрээнд  "China Mining" олон улсын үзэсгэлэнд оролцох, "Дисковер Монголиа-95" хөрөнгө оруулагчдын чуулган, эрдэм шинжилгээний бага хурал зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн. 

Дөрвөн бүсийн чуулганаар яригдах асуудлын шийдэл шинээр боловсруулж буй уул уурхайн хуульд тусгалаа олно.

Ашигт малтмалын олборлолт, баяжуулалт, боловсруулалт, борлуулалт зэргийг хамарсан эрх зүйн зохицуулалттай болно" гэв.