Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Салхивчны иж бүрэн агаар шүүгч" инновацийн шилдэг шийдлээр тодорлоо

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, БНСУ-ын Оюуны өмчийн газрын хамтран боловсруулсан журмын дагуу “Инновацийн шийдэл–бидний амьдралд” сэдэвт уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулжээ.

Энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт, шилдэг бүтээлийг тодруулах ёслол өнөөдөр Мэдээлэл, технологийн үндэсний паркт боллоо.

Уралдаанд нийт 39 бүтээл ирүүлснээс эцсийн шатны шалгаруулалтад гурван шийдлийг сонгожээ.

  • I байр Зохион бүтээгч З.Золжаргалын "Салхивчны иж бүрэн агаар шүүгч" шийдэл
  • II байр Химийн хүрээлэнгийн судлаачдын баг М.Баяржаргал, Т.Ган-Эрдэнэ, Ц.Ариунсайхан, Б.Мөнхцэцэг, А.Жанболат, Э.Лхагвамаа нарын "Холимог уургийн гидролизат гарган авах" шийдэл
  • III байр Судлаач Д.Илчгэрэлийн "Өндөр хурдтай их гадаргуутай дулаан солилцогч" шидэл.

Эхний гурван байрт шалгарсан бүтээлүүдэд Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын медаль, мөнгөн шагналыг гардууллаа. 

"Салхивчны агаар шүүгчийг айл болгон хэрэглэх боломжтой бөгөөд өртөгийн хувьд 100 мянган төгрөг"
 
Гэрэл зургийг mpa.mn

Зохион бүтээгч З.Золжаргал " Нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд өөрийнхөө оролцоог оруулахыг зорьсон.

Одоогоор хамгийн тулгамдаж байгаа асуудал агаарын бохирдол болоод байна. Иймээс хоёр жилийн хугацаанд туршилт судалгаа хийсний үр дүнд салхивчны иж бүрэн агаар шүүгчийг хийсэн.

 Салхивчны агаар шүүгчийг айл болгон хэрэглэх боломжтой бөгөөд өртөгийн хувьд 100 мянган төгрөг" гэв. 

Фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг