Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярваа: Намын УЗ өнөөдөр хуралдаж сонгуулийн хандив цуглуулах Ажлын хэсгээ байгуулсан

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Ардын Намын бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хандивыг МАН цуглуулаад эхэлсэн гэсэн мэдээлэл байна? 

-Манай намын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж сонгуулийн хандив цуглуулах Ажлын хэсгийн ахлагчаар би сонгогдсон.

Өнөөдрийг хүртэл энэ чиглэлээр хуулийн хугацаа болоогүй учир нэг ч удаа хуралдаагүй.

Нэг ч төгрөг цуглуулаагүй. Хуулийн хүрээнд ажиллана. 

-Валютын сангийн санхүүжилт хэзээ орж ирэх вэ? Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө зарим зарцуулалт нь орж ирнэ гэсэн сураг байсан?

-Энэ сарын 28-нд Валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурал болно. Энэ хурлаар шийдвэр гарна.

Япон улсаас зүгээс манайд 850 сая ам.долларын зээл олгохоор болсон. Үүнийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглана.

Дараагийн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад доннар орнуудаас орж ирэх хөрөнгө санхүүг чухам ямар зориулалттай яаж зарцуулах вэ гэдгийг яриа хэлэлцээрийн үр дүнд шийднэ.

Түүнээс биш Валютын сангийн мөнгө орж ирэхэд намын бүлэг хурлаараа яриад тал тал тийш нь хуваагаад авчих гээд байгаа юм байхгүй. 

-ХХОАТ зэрэг гурван төрлийн татвар тавдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэнэ. Үүнийг хойшлуулах санал олон нийтийн дунд байгаа. Энэ асуудал бүлгийн хурал дээр яригдаж байна уу?

-Татвар нэмж, ард түмний нуруун дээр ачаа үүрүүлчихлээ гэдэг шүүмжэл Ардын намд ирж байгааг бид ойлгож байгаа.

Гэхдээ яг үнэндээ татвар нэмэгдэх энэ асуудал олонхид хүрч, хүндээр тусч байгаа асуудал биш.

Татварын хуулийг маш сайн судлах ёстой. Мэдээж бид нар ерөнхийлөгчийн сонгуулийг бодож, улс төрийн ашиг хонжоо хайх зорилгоор татварын хуулийг нэг, хоёр сараар хойшлуулна гэвэл бид Валютын сангийн хөтөлбөргүй үлдэх ийм л нөхцөд байна шүү дээ.

Бид улс орныхоо эрх ашгийг бодсон зөв сонголт хийсэн. Ард иргэд маань ойлгоосой гэж хүсч байна.

Валютын сангаас тусламж авахын тулд татвар нэмэхээс өөр ямар ч сонголт, боломж алга.

Хамгийн сүүлд л гэхэд 11 хувийн хүүтэй 750 сая ам.долларыг зээлж байсан. Тэгвэл сая зээлийн хүүг 8,75 гэж 10 оронтой тоо руу орууллаа.

Энэ мэтчилэн арилжааны урт хугацаатай зээлийн хугацааг нь ихэсгэж, хүүг нь бага болгох арга замуудыг хайж байна. 

МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөсөн байна. Үргэлжлүүлэн 17:00 цагаас хуралдах юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.