Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооныхон өлсгөлөн зарлахаар шийджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүд Төрийн ордны гадаа шаардлагуудаа бичсэн самбар барин цугларчээ.

Энэ талаар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэл "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хараагүй хүүхдүүдийн боловсрол эзэмшиж байгаа орчин нөхцлийг сайжруулах, сургуулийн удирдлагаар хараагүй хүүхдийн асуудлыг мэддэг хүнийг томилох, харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116-р сургуулийг БСШУСЯ-ны харьяанд авах гэх мэт шаардлагуудыг тавьж байна.

Энэ хүсэлтийг өнгөрсөн оны 12 сарын 22-нд яаманд албан бичгээр өгсөн юм. Харамсалтай нь хариу өгсөнгүй. Энэ дөрөвдүгээр сарын 6-нд энэ албан бичигт хариу өгөөчээ гэсэн. Энэ хугацаанд бидэнд бас хариу өгсөнгүй. Тиймээс яам хараагүй хүүхдийн асуудалд хайхрамжгүй хандаж байна гэж бид үзсэн. Үүний дараа Төрийн гурван өндөрлөгт бидний шаардлагыг тоохгүй байгаа БСШУС-ын сайддаа арга хэмжээ авч өгөөчээ гэдэг шаардлагаа хүргүүлсэн. Гэвч Төрийн гурван өндөрлөг чимээгүй байлаа.

Тиймээс бид та нарыг харлаа, боллоо, дараагийн шатны арга хэмжээг авна. Тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд гишүүдтэйгээ өлсгөлөн зарлах байдалд хүрч байгаа гэдгээ хэлэхээр өнөөдөр энд ирсэн. Бид асуудлыг тайван замаар шийдүүлэх гээд яваад байгаа. Даанч өөрсдөө хариу өгөхгүй байгаа учраас ийм байдалд хүрч байна" гэлээ.

Фото: Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүд Төрийн ордны гадаа

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг