Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: ШУТИС-ийн оюутнууд шинэ лабораторио хүлээн авлаа

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 4 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Япон улсын “Мицубиши Электрик”, “Сецуёо Астек” корпораци болон Монгол Улсын “Эрчим инженеринг” ХХК хамтран Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний сургуульд “Програмчлагдсан логик контроллёр, хөдөлгүүрийн удирдлагын лаборатори”-ийг өргөтгөн, байгууллаа.

Энэ лабораторийн өргөтгөлд “Мицубиши Электрик” компанийн 17 ширхэг програмчлагдсан логик контроллёр, хөдөлгүүрийн удирдлага, хамгаалалтын зориулалттай дөрвөн иж төхөөрөмж зэрэг нийт 750,000 гаруй иенийн үнэ бүхий технологийг суурилуулжээ.

 
Гэрэл зургийг Mpa.mn

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав “Өнөөдөр манай Эрчим хүчний сургууль дээр Мицубиши Электрик компанийн хандиваар програмчлагдсан логик контроллёр, цахилгаан хөдөлгүүрийн контроллёр гэсэн шинэ лаборатори нээгдэж байна.

Тэгэхээр бид Япон улстай олон жилийн туршид хамтран ажиллаж байна. 1995 онд анхны логик контроллёрыг оруулж ирснээс хойш гурав дахь шинэчлэлт боллоо. Энэ технологи, лаборатори нь Эрдэнэт, Оюу Толгой, ТЭЦ-IV гэсэн томоохон үйлдвэрийн технологийг автоматжуулахад өргөн нэвтэрч байгаа тоног төхөөрөмж юм.

Энэ лаборатори нээгдсэнээр шинэ, сүүлийн үеийн технологийг эзэмшсэн залуу боловсон хүчинг бэлтгэх боломжтой болж байгаад таатай байна” хэмээн тайлбарлалаа.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Сецуёо Астек корпорацийн менежер Масатоши КайбориБуцалтгүй тусламжийн хөтөлбөр олон жилийн өмнөөс ЖАЙКА-ийн шугамаар хэрэгжиж ирсэн. Энэ удаад манай компаний энэхүү төсөлд шууд оролцож байна.

2015 онд манай компанийн төлөөлөл энэ сургуульд анх удаа ирсэн. Тухайн үед сургалтад ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай гэдэг дүгнэлтэд хүрээд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн үйлдвэрийн процессийг автоматжуулах зориулалттай тоног төхөөрөмжийг нийлүүлж байна” гэв.

Өнөөдрийн суурилуулсан тоног төхөөрөмжүүдийг ашиглан төрөл бүрийн үйлдвэрийн процессийг автоматжуулах чиглэлээр ашиглах боломжтой бөгөөд цаашид төхөөрөмжийг ашиглах тал дээр ажилладаг инженер, техникийн хүмүүсийг ирүүлж, сургалт зохион байгуулахаар Япон улсын талаас төлөвлөсөн байгаа аж.

Гэрэл зургууд

Гэрэл зургийг Mpa.mn/Г.Өнөболд/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг