Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Асашёорү гэдэг нэрийг ашиглаж залуучууд маань тэмцээндээ сайн оролцоосой"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Асашёорү Д.Дагвадорж "Zev fight night-1" мэргэжлийн тулаан зохион байгуулах болсон талаараа "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/658831940969044/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

ЗЭВ холбооны Гүйцэтгэх захирал Б.Баярбямба "Мэргэжлийн холимог тулааны zev холбооноос мэргэжлийн тулаан зохион байгуулах талаар мэдээлэл хийх гэж байна. 

Гадаад руу залуучуудаа тэмцээн уралдаанд явахад нь дэмжих үүднээс манай холбоо байгуулагдсан. Асаршёорү аваргатай сошиал орчинд анх холбогдож анхны тэмцээнээ зохион байгуулахаар болсон.

Тэмцээн кикбоксын төрлөөр зохион байгуулагдана. 64, 67 кг-ын жинд Монголын 8 шилдэг тамирчид оролцоно. Эдгээр тамирчдаас шалгарсан шилдэг тамирчин тавдугаар сарын 28-нд Японд болох тэмцээнд оролцох эрх авна" гэлээ.

"Монголчуудаа дээш нь гарах амжилт гаргах тамирчдаа дэмжиж байна"

Асашёорү Д.Дагвадорж "Дөрөвдүгээр сарын 1-нд Японоос санал ирсэн. Энэ нь Японд оролцох тэмцээнд тамирчдаа оролцуулах талаар санал байсан. Бүсийн хэмжээнд, шат дараалалтай зохион байгуулах тал дээр анхаарсан. Асашёорү гэдэг нэрийг ашиглаж залуучууд маань тэмцээндээ сайн оролцоосой.

Тулааны спортыг хөгжүүлэх, цаашид олон улсад таниулахад хамтран ажиллах болно. Шилдэгийн шилдэгүүдээ оролцуулж өрсөлдүүлэх гэж байна. Монголчуудаа дээш нь гарах амжилт гаргах тамирчдаа дэмжиж байна" гэв.

"Эр зоригтой, авхаалжтай, дэлхийг байлдан дагуулсан баатар эрчүүд юм"

 
Гэрэл зургийг mpa.mn

ЗЭВ холбооны удирдах зөвлөлийн гишүүн, "Hero entertainment"-ын найруулагч Б.Баатар "Монгол эр хүн гэж хэн бэ?. Эр зоригтой, авхаалжтай, дэлхийг байлдан дагуулсан баатар эрчүүд юм. Эртнээс эрчүүд маань өглөөнөөс авахуулаад орой хүртэл биеийн хүчний ажил хийдэг байсан. Нүүдэлчин соёл иргэншлээсээ салах тусам хүчирхэг эрчүүд ховордож байна гэж олон нийтийн зүгээс хэлдэг. Үүний тулд спортоор хичээллэх нь зүйтэй болж таарч байна. Иймээс спортоо хөгжүүлж дэлхийн хэмжээний тэмцээнд тамирчдаа бэлтгэж оруулах, тэднийг олон улсын тавцанд бэлтгэх хэрэгтэй байна. Монгол хүн яаж дэлхийд гарч чаддагийн том жишээ, бахархал бол Асашёорү Дагвадорж. Тэмцээний зорилго нь Монгол эрчүүд, залууст спортоор дамжуулж зөв хүмүүжил олгоход чиглэж байгаа юм" гэв.

Мэргэжлийн Тулааны тэмцээн тавдугаар сарын 06-нд Аса циркт 19:00 цагт болно. Тэмцээнд найман тамирчин оролцох бөгөөд шилдэг хоёр тамирчин тавдугаар сарын 28-нд Японд болох тулаанд өрсөлдөнө.

Zev fight night-1 тулаанд 64 кг жингийн ангилалд н.Ирээдүй, ММА клубын дасгалжуулагч Д.Батгэрэлтэй, Негова клубын тамирчин н.Бат-Эрдэнэ Геруда ММА клубын тамирчин н.Гантогтохтой, one team клубын тамирчин н.Энхбаяр гоц мөргөжээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Харин 67 кг жингийн ангилалд Ирвэс клубийн М.Отгонбаатарын эсрэг Мандал файтинг клубын тамирчин Г.Мөнх-од, Бурхан халдун клбуийн А.Мөнхбаатарын эсрэг Э.Батбаяр нар тулалдана.