Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын визний хатуу бодлого ямар улсын иргэдэд илүү нөлөөлөх вэ?

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 24
iKon.MN

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ур чадвартай ажилчдыг гадаадаас авахад зориулагдсан H-1B төрлийн визний бодлогыг чангаруулж, ажлын байрнуудыг дотоодын иргэддээ эзэмшүүлэх зарлиг гаргасан.

H-1B визээр АНУ-д цагаачлагчид нь өндөр технологийн, аж үйлдвэрийн, эрүүлийг хамгаалах салбарыг боловсон хүчнээр хангахад голлох үүрэгтэй байдаг. Google, Facebook, Intel, Microsoft зэрэг компаниуд уг визээр цагаачилж ирдэг гадаадын ур чадвартай мэргэжилтнүүдээс ихээхэн хамааралтай.

Тэгвэл H-1B визийг ямар үндэстнүүд хамгийн их ашигладаг вэ? АНУ-ын төрийн департментийн статистик мэдээлэлд өгүүлснээр 2016 онд Энэтхэг, Хятадууд уг визний 82 хувийг дангаар авсан байна.

Жил бүр 85,000 H-1B виз шинээр гарч, 100,000 нь сунгагддаг. Тэгвэл 2016 онд 126,692 виз Энэтхэгчүүдэд оногдож, 21,657 виз Хятадуудад олгогджээ. Тэдний дараа 2,540 виз авсан Мексикчүүд жагссан байна.

 

 

Эх сурвалж: Forbes