Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тэсрэлттэй өсөлт хамгийн хурдтай хөгжил

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 24
Сурталчилгаа

ШИНЭЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ

2-р сард Америкийн Лас Вегас хотод болсон дэлхийн хамгийн том үл хөдлөх хөрөнгийн чуулга уулзалт болох RE/MAX R4 арга хэмжээнд  RE/MAX Mongolia амжилттай оролцож дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн шилдэг бүхнээс суралцаж үйл ажиллагаагаа эхлээд 1-с 3 жил болж буй 45 орны дундаас  ХАМГИЙН ШИЛДЭГ УЛСААР шалгарсан билээ.  Уг арга хэмжээнд дэлхийн 110 гаруй орны 18,000 гаруй үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд хуран чуулсан юм.

Энэ тухай үл хөдлөх хөрөнгийн хамгийн их уншигчтай сэтгүүлүүдийн нэг болох ABOVE сэтгүүл дээр онцлон гаргасан байна. Манай сайтын зүгээс энэхүү мэдээг орчуулан та бүхэндээ хүргэж байна. Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэлхийн зах зээлтэй холбох томоохон зорилго тээн яваа энэ хамт олны хүртсэн ROOKIE REGION OF THE YEAR шагнал нь жилд нэг удаа олгогддог олон улсын RE/MAX ын нэр хүнд бүхий шагналуудын нэг юм.

 
Зүүнээс баруун: RE/MAX Mongolia үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Тэмүүлэн, RE/MAX LLC дэд ерөнхийлөгч Larry Oberly, RE/MAX Mongolia бүсийн мастер франчайз эзэмшигч, ерөнхий захирал Н.Батбаатар болон RE/MAX LLC бизнес хөгжлийн захирал Jan Repa

ABOVE сэтгүүлд гарсан мэдээ:


2015 оны дундуур хамгийн анхны франчайз оффисоо нээж байсан RE/MAX Mongolia 2016 оны эцэс гэхэд 10 франчайз оффис, 110 агент, мөн улсынхаа үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлийн 9.5%ийг эзэлсэн гайхалтай өсөлттэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна хэмээн уг нийтлэлд дурджээ.

Мөн “Алсын хараа, түрүүлж сэтгэдэг тэд виртуал аялал, Facebook Live зөвлөгөө, iConnect програм хангамжийн тусламжтайгаар үйлчлүүлэгчийн мэдээллийг мэргэжлийн түвшинд хадгалах зэрэг шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлж улсынхаа үл хөдлөх хөрөнгийн салбарт эерэг нөлөө үзүүлэн, нэг алхам урагшлахад нь тусалж байна.

Өнөөдөр RE/MAX Mongolia 50,000 гаруй борлуулах, түрээслүүлэх үл хөдлөх хөрөнгийн санг бүрдүүлжээ. RE/MAX Mongolia нь үнэ цэнэ, зөвлөгөө мэдээлэл дээр тулгуурлан улсынхаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хувьсгал авчирч байгаа юм.  Тэд агентууддаа олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл, банк санхүү, ёс зүй, харилцааны систем зэрэг олон улсын нэр хүндтэй сургалтуудыг зохион байгуулдаг.

Энэ жилийн арга хэмжээний үеэр тэд мөн агентуудын  өсөлтийн хувь гэсэн номинацид 2 дугаар байр эзэлсэн юм. Энэхүү залуу бүс зогсолтгүйгээр урагшилж байна” хэмээн уг нийтлэлд онцолжээ.

 

Эх сурвалж: http://abovemag.remax.com/global-rookie-of-the-year-honor-goes-to-remax-mongolia/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.