Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Байгаль орчны хамгийн өндөр бохирдолтой 20 орны 15-д Монголыг нэрлэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 24
iKon.MN

Британий “The Eco Experts” байгууллага дэлхийн улс орнуудын байгаль орчны бохирдлын тухай статистик мэдээллийг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас цуглуулснаа эмхэтгэж, эрэмбэлжээ. Ингэхэд дэлхийн хамгийн өндөр байгалийн бохирдолтой 20 орны 15 дугаарт Монгол улсыг нэрлэсэн байна.

 

Тэд шалгаруулахдаа дараах таван үзүүлэлтийг үнэлсэн гэнэ.

  1. Нэг хүнд ноогдох эрчим хүчний хэрэглээ
  2. Нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгаруулалт
  3. Агаарын бохирдол
  4. 100,000 хүн тутамд ноогдох агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын тоо
  5. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл

Эхний хорин байранд орсон орнуудыг жагсаавал:

  1. Саудын Араб
  2. Кувейт
  3. Катар
  4. Бахрайн
  5. АНЭУ
  6. Оман
  7. Туркменистан
  8. Ливи
  9. Казахстан
  10. Тринидад ба Тобаго
  11. Иран
  12. Люксембург
  13. Болгар
  14. Босни Герцеговина
  15. Монгол
  16. Өмнөд Солонгос
  17. Македон
  18. Сингапур
  19. Ирак
  20. Хятад

 

Эх сурвалж: The Eco Experts