Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Долоон настай охинд элэг шилжүүлэх хагалгаа 20 цаг үргэлжлэв

Монголын мэдээ
2017 оны 4 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын баг болон ЭХЭМТ, Солонгос улсын “Асан” анагаах ухааны төвийн хамтарсан баг долоон настай охинд ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг энэ бямба гарагт амжилттай хийж дуусгалаа. Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд гурван эмнэлгийн эмч, сувилагч, асрагч нийт 80 гаруй хүн оролцсон бөгөөд нийт 20 цаг үргэлжилжээ.

Энэ сарын 22-ны өглөө 06.00 цагаас эхэлж, улмаар шөнө дууссан байна. Хагалгаанд орсон Л.Бүжинлхам охин нярай үедээ шарлалт нь арилахгүй, улмаар бие нь шар, нүд нь ногоон туяатай байсан учраас гурван сартайд нь эмчид хандаж улмаар төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэсэн онош сонсжээ.

Энэ хагалгаа нь манай улсад хийгдэж буй элэг шилжүүлэн суулгах 34 дэх удаагийн хагалгаа бөгөөд хүүхдэд хийж байгаа гурав дахь хагалгаа юм байна. Охины хагалгааны зардалд нийт 75 сая төгрөг зарцуулагдсан бөгөөд 70 орчим хувийг Эрүүл мэндийн яамны төсвөөс гаргасан гэдгийг А.Цогцэцэг сайд онцолжээ.

Мөн сайхан сэтгэлт монголчуудын хандив, тусламжаар ийнхүү нэгэн гэр бүл элэг бүтэн үлдлээ. Долоон жилийн турш охиныхоо төлөө шантралгүй тэмцэж явсан залуу гэр бүлд уншигчдынхаа өмнөөс аз жаргал, эрүүл энхийг хүсэе.

Зураг