Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

HTC компани “баздаг” гар утсаа гаргах гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Ирэх сарын 16-нд Тайваний HTC компани HTC U буюу “баздаг” ухаалаг гар утсаа худалдаанд гаргахаар зарлажээ.

Ингэж нэрлэх болсон шалтгаан нь энэ бүтээгдэхүүн анх удаагаа “Edge Sense” буюу дэлгэцийг тойрсон хүрээндээ даралт мэдрэгчтэй гар утас болон үйлдвэрлэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл утсыг барьж байхдаа хүрээнийх нь аль ч хэсэгт атгаж даралт өгөн удирдах боломжтой байна.

Ийм “баздаг” технологи гар утасны ертөнцөд анх удаа ашиглагдаж байгаа нь энэ юм. Үүнээс гадна HTC U гар утас нь 5.5 инч дэлгэц, Snapdragon 835 процессор, 12MP арын, 16MP нүүрний камертай, Android Nougat 7.1 системтэй ажээ.

HTC компани сүүлийн жилүүдэд ухаалаг гар утасны зах зээлд үлдэхийн тулд хүнд сорилтуудтай тулгарч байгаа. Тэд Apple, Samsung, LG зэрэг тэргүүлэгчдийн эгнээнээс нэгэнт гарч, Хятадын үйлдвэрлэгчидтэй ширүүн өрсөлдөж байгаа юм. HTC U бүтээгдэхүүн нь тэдний зах зээлээ эргүүлэн авах ээлжит оролдлого болж байна.

 

Эх сурвалж: The Verge