Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Манай дэлхий 1.4 тэрбум километрийн алсаас ямар харагддаг вэ?

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

НАСА агентлаг нэгэн сонирхолтой гэрэл зургийг өчигдөр олны хүртээл болголоо. Энэ бол 1.4 тэрбум километрийн алсад байгаа Кассини хөлгөөс буулгасан манай дэлхийн гэрэл зураг юм. Кассини өнгөрсөн долоо хоногт Санчир гарагийн мөсөн цагирагны дундуур нисэж гарахдаа энэ зургийг буулгажээ.

 

Маш жижигхэн гэрэлт цэг харагдаж байгаа нь манай дэлхий юм. Үүнийг илүү томруулж үзвэл сар харагдаж байгааг НАСА өгүүлсэн байна. 1997 онд дэлхийгээс илгээсэн Кассини хөлөг 2004 онд Санчир гарагт хүрсэн бөгөөд тэр цагаас хойш уг гарагийн тойрог замд судалгаа хийж байгаа юм. Кассини зорилгоо биелүүлж дууссан бөгөөд шатахууны сав нь бараг хоосорсон тул ирэх есдүгээр сараас хэтрэлгүй Санчирийн атмосферт орж устахаар болсон байна.

Устахаасаа өмнө Кассини Санчирийг 22 удаа тойрно гэсэн тооцоотой байгаа гэнэ.

 

Эх сурвалж: NASA