Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Залууст зориулсан хаврын анхны арга хэмжээ IV/29-нд болно

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Залуучуудад зориулсан хаврын анхны парти 29-нд болно. Урин цаг болж залуучуудын чөлөөт цагийн улирал иржээ. Тэгвэл хаврын анхны арга хэмжээ зохион байгуулагдахад бэлэн болсон байна.

"Urban Nomads CoLtd" зүгээс Монголд анх удаа дэлхийд танигдсан залуусын загварлаг xувцасны брендүүдийг “Mix-Match” хийн, өмнө нь хэзээ ч зохион байгуулагдаж байгаагүй өвөрмөц загварын шоуг хийхээр зорьж байгаа аж.

Загварын шоуны хувьд хотын хувцаслалтын соёлыг тэргүүлэгч, олны танил залуусыг загварын тайзнаа алхуулах ба залуу уран бүтээлчид, мөн төрөл бүрийн хөгжмийн genre-н ди-жэй нарыг урин оролцуулж байгаагаараа онцлог юм байна.

Өнөөгийн загварлаг залуучууд олон брэндийн хувцас аксессуаруудын нэгэн хэвийн төрхийг өвөрмөц, этгээд байдлаар өөрийн стилд чөлөөтэй зохицуулж өмссөнөөр Streetstyle бүрдүүлсээр байна.

Томоохон High Fashion брэндүүдийг сэдэлжүүлж байгаа Streetstyle нь хувь хүний ертөнц, амьдарлын хэв маягыг гадаад төрхөөрөө илэрхийлэх нэгэн арга зам юм.

Urban Nomads–Street style Runway Party-д хүрэлцэн ирж дуучид, DJ's, Models, Social network celebrities гэх мэт сонирхолтой моделиудыг Street style өнгө төрхтэйгээр Runway тайзнаа харахаас гадна хамтдаа үдшийг өнгөрөөн хөгжим бүтээгчдийн тоглолтыг сонирхох боломжтой ажээ. Арга хэмжээ энэ сарын 29-нд 20.00 цагт One event Hall-д болох юм байна.