Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийн чих өвдсөн үед жин тавихыг бүү яар

ikon.mn
2017 оны 4 сарын 22
HEDU.MN
Зураг зураг

Дунд чихний үрэвсэл нь хүүхэд насанд ялангуяа 3 нас хүртэлх насны хүүхдүүдийн дунд /80 хувь/ хамгийн элбэг тохиолддог. Учир нь хүүхдийн чих залгиур хоёрыг холбосон агаарын солилцоо хийх үүрэгтэй гуурс байдаг. Хүүхэд ханиад томуу тусахад энэ гуурсны агаарын солилцоо алдагдаж чих үрэвсэж, халдвар орж чих өвддөг.  

Дунд чихний үрэвслийг бид чих өвдөх гэж ярилцдаг.

 

Илрэх шинж тэмдэг

  • Чих өвдөнө. Маш хүчтэй гэнэт хатгаж өвдөнө. 
  • Хүүхэд гэнэт часхийж уйлна. 
  • Чихний өвдөлт орой шөнийн цагаар маш их байна
  • Чихэн дээр дарж үзэхэд  хүүхэд уйлна.
  • Унтаж чадахгүй, босоо буюу бага зэрэг өндийлгөхөд өвдөлт намжина. 
  • Ханиад томуугийн шинж илэрч болно. Нус гоожих, хамар битүүрэх, ханиалгах зэрэг
  • Чихнээс шүүдэс гарч болно. Үүний дараа хүүхэд уйлах нь багасдаг
  • Халуурч болно

Оношилгоо

Эмч хүүхдийн биеийн байдал, өвчний түүх, үзлэг хийж чихийг дурандсаны дараа оношийг бүрэн тавьдаг. 

Үрэвсэлтэй чих /дурангаар харсан байдал/

 

Авах арга хэмжээ

  • Дур мэдэн халуун хүйтэн жин тавихаас болгоомжил! Учир нь өвчний эхэн үед хүйтэн жин тавьбал чихний цусан хангамжийг багасган үрэвслийг ихэсгэнэ. Халуун жин тавихад идээлсэн бол түүнийг улам гүнзгийрүүлнэ.
  • Жин тавих, шарлага нь хийх нь эмчилгээний аргын нэг боловч  өвчний байдалд тохируулан хэрэглэхгүй бол аюултай. Иймд эмчийн зөвлөгөө авах хүртэл жин тавих гэж бүү оролдоорой.
  • Хүүхдийг тайван байлгаж, уйлуулахгүйг хичээ. 
  • Хамрыг сайн цэвэрлэж, амьсгалахад саадгүй чөлөөтэй байлгана. 
  • Эмчид очих хүртэл халуун бууруулах эм парацетамолыг уулга
  • Цаг алдалгүй өрхийн, дүүргийн эмнэлэг болон Эх нялхасын төвд хандан мэргэжлийн эмчид үзүүл
  • Эмчийн зааврын дагуу антибиотик болон бусад эмийн эмчилгээг хийнэ. 

Дунд чихний үрэвсэлээс сэргийлэхийн тулд

  • Хүүхдийн хамрыг байнга цэвэрлэж онгорхой байлгахыг хичээ
  • Ханиадыг хурдан, бүрэн эмчил
  • Хүүхдийн болон өөрсдийн гарыг байнга угаах
  • Хүүхдийн амаараа үмхдэг зүйлсийг байнга угааж, цэвэрлэх
  • Хүүхдийг аль болох тамхигүй, утаагүй орчинд өсгө
  • Хүүхдийн биеийг чийрэгжүүлэх
Зураг