2017/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,411.04₮
B32
УЛААНБААТАР
31°
|
12°
B30
УЛААНБААТАР
32°
|
15°
B28
УЛААНБААТАР
18°
|
11°
07:00
S32
08:00
S32
17°
09:00
S32
22°
10:00
S32
24°
11:00
S32
27°
12:00
S32
28°
13:00
S32
29°
14:00
S32
29°
15:00
S32
30°
16:00
S32
31°
17:00
S32
31°
18:00
S32
30°

Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах гурав дахь хагалгааг хийнэ

ikon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг /УНТЭ/-ийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан маргааш өглөө 06:00 цагаас 7 настай Л.Бүжинлхам охинд хагалгаа хийхээр бэлтгэл ажлаа хангажээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр хагалгааны төлөвлөгөөтэй танилцаж, эмч нартаа ажлын амжилт хүсч үйлчлүүлэгч бяцхан охинд эрүүл энхийг хүслээ. Мөн тус хагалгааг ивээн тэтгэж, охины амь насыг аврахад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэн Ж.Нямдаваа, Э.Энхболд нарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Л.Бүжинлхам охин төрөөд шарлалт нь арилахгүй, бие нь шар, нүд нь ногоон туяатай байсаар 3 сартайд нь ЭХЭМҮТ-д үзүүлэхэд төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэж оношлогдож, мэс засал хийгдсэн.

Гэвч элэгний хатуурал үүссэн учраас заримдаа цусаар хүндэрч, бөөлжиж улмаар 2015 оноос энэ нь ихэссэн байна. Ийнхүү охин элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болж, ээж нь донор болохоор УНТЭ-т хэвтэн эмчлүүлж байна.

Охины биеийн байдал хүндэвтэр байгаа тул Солонгосын АСАН эмнэлгийн мэс залын эмч нартай хамтран хийхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Энэ хагалгаа нь манай улсын элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа бөгөөд хүүхдэд хийх 3 дахь хагалгаа юм.

 

Эх сурвалж: ЭМЯ

x