Өнөөдрийг хүртэл технологийн мэргэжилтнүүд, тээврийн салбарынхны мөрөөдөл байсан зүйл амьдралд хэрэгжлээ. Энэ бол бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, эгц босоо чиглэлд хөөрч, бас газарддаг нисдэг машин буюу VTOL (Vertical Take-Off-and-Landing jet) юм.
Нэг цэнэглэлтээр 300 км замыг нэг цагт туулдаг, 2 хүний суудалтай VTOL-ийг Германы Мюнхенд төвтэй Lilium Aviation компани зохион бүтээжээ. Тэд хэдхэн цагийн өмнө энэхүү бүтээлээ хэд хэдэн удаа амжилттай туршиж нисгэсэн байна.
Одоо тэд 5 хүний суудалтай хувилбарыг зохион бүтээж, агаарын таксины үйлчилгээ гаргахаар төлөвлөжээ. Өөр олон компаниуд VTOL бүтээхээр ажиллаж байгаа юм.
Тэдний хэн нь түрүүлж зах зээлд бүтээгдэхүүн гаргахыг харах үлдлээ.
Эх сурвалж: TheNextWeb