2017/08/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.42₮
B39
УЛААНБААТАР
19°
|
B11
УЛААНБААТАР
13°
|
10°
B39
УЛААНБААТАР
14°
|
21:00
S44
12°
22:00
S44
11°
23:00
S44
10°
00:00
S44
01:00
S44
02:00
S101
03:00
S28
04:00
S26
05:00
S101
06:00
S101
07:00
S101
08:00
S10
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Банк бус санхүүгийн байгууллага жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 21
Сурталчилгаа

Банк бус санхүүгийн байгууллага жилийн 8 хувийн хүүтэй, ипотекийн зээл олгож эхэлсэн нь Арилжааны банкнаас бусад монголын санхүүгийн салбарынхан дундаас анхных болж байна. Валютаар цалинждаг, валютын тогтмол орлоготой бизнес эрхлэгчдэд болон гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэддээ зориулан Инвескор ББСБ-аас гаргаж байгаа энэ зээлийн бүтээгдэхүүн ам.долларынх байх юм.

Энэхүү зээлийн хугацаа, хүү нь Монголбанкнаас арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлж байгаа Ипотекийн зээлийнхтэй яг адилхан боловч орон сууцны талбайн хэмжээнд ямар нэг хязгаарлалт тавиагүй, хурдан шуурхай, хялбар шийдэгддэгээрээ давуу талтай юм. Тус зээл нь одоогийн байдлаар Sunshine village, Shinecity хотхон зэрэг тодорхой төслүүдийн орон сууцны санхүүжилтэд олгож, үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч компаниудтай хамтран ажиллаж байгаагаараа илүү бодитой юм. Цаашид хамтран ажиллах үл хөдлөх хөрөнгийн компани, төслүүдийнхээ тоог улам нэмэгдүүлнэ гэж Инвескор ББСБ-ын захирал Д.Баясгалан ярьж байна.

ББСБ-ын ипотекийн зээл нь басхүү барилгын салбарыг дэмжин хөдөлгөөнд оруулснаар эдийн засгийн өсөлтөд бодит түлхэц болно. Ам.долларын ипотекийн зээл нь ханшийн савлагаанд өртөх эрсдэлтэй гэж иргэд болгоомжилж буй нь лавтай. Ялангуяа энэ зээл гадаадад оршин суугаа иргэдийн эх орондоо орон сууц худалдан авах таатай нөхцлийг бий болгосноор Монгол Улсын санхүүгийн зах зээлд орж ирэх ам.долларын нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Зах зээл дээрх дунд болон жижиг хэмжээний санхүүгийн байгууллагуудын гадаад зах зээл рүү хандсан энэхүү идэвхтэй үйл ажиллагаа төгрөгийн ханшийг чангаруулах эерэг нөлөөтэй юм.

Вебсайт:      www.invescore.mn
Фэйсбүүк:    InvesCore

x