2017/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,411.04₮
B32
УЛААНБААТАР
31°
|
12°
B30
УЛААНБААТАР
32°
|
15°
B28
УЛААНБААТАР
18°
|
11°
07:00
S32
08:00
S32
17°
09:00
S32
22°
10:00
S32
24°
11:00
S32
27°
12:00
S32
28°
13:00
S32
29°
14:00
S32
29°
15:00
S32
30°
16:00
S32
31°
17:00
S32
31°
18:00
S32
30°

Оросуудын ихэнх нь Лениний шарилыг бунхнаас гаргаж оршуулахыг дэмжжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN

Саяхан Оросын олон нийтийн дунд явуулсан судалгаанаас үзвэл хүмүүсийн ихэнх нь хувьсгалын удирдагч В.И.Лениний шарилыг бунхнаас гаргаж, оршуулахыг дэмжсэн бол мөн ихэнх нь түүний хөшөөг Улаан талбайгаас зайлуулахыг эсэргүүцжээ.

Социологийн судалгааны Левада төв гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 3-ны хооронд Оросын 137 хотын 1,600 орчим хүнээс судалгааг авсан байна. Судалгаанд оролцсон хүмүүсийн 32 хувь нь коммунист удирдагчийн шарилыг бунхнаас гаргаж, Кремлийн хананд оршуулах хэрэгтэй гэжээ. Тэгвэл 26 хувь нь шарилыг Санкт Петрбургийн Волково дахь оршуулгын газарт нутаглуулахыг дэмжжээ. Энэ оршуулгын газарт Оросын нэртэй зураачид, хөгжимчид, улс төрчдийн шарил байдгаас гадна Лениний ээж, эгч нарыг оршуулсан юм байна.

Харин Улаан талбай дахь Лениний хөшөөг зайлуулах эсэх тал дээр 78 хувь нь хэвээр үлдээхийг илүүд үзжээ.

2006 онд Оросуудын 40 хувь Лениний шарилыг оршуулахыг дэмжиж байсан бол энэ удаа 58 хувь болж нэмэгдсэн байна. Судалгаанд оролцогчдоос Лениний Оросын түүхэнд оруулсан хувь нэмэрийг үнэлэхийг хүсэхэд 26 хувь нь Ленинийг дурсаж явах ёстой боловч түүний замыг хэн ч давтах ёсгүй гэжээ. 23 хувь нь Ленин Орос оронд тэгш эрх, хөгжил дэвшил авчирсан гэсэн бол 21 хувь нь Лениний үзэл санааг тойрон хүрээлэгсэд нь мушгин гуйвуулсан гэж дүгнэсэн байна.

Мөн 20 хувь нь Ленинийг хүн ардын гэрэлт ирээдүйн төлөө зүтгэж явсан гэж, 15 хувь нь буруу зүгт улс орныг залж, эмгэнэл авчирсан гэжээ. Харин 11 хувь нь түүнийг хувьсгал, коммунизмын талаар буруу ойлголттой байсан гэж дүгнэсэн байна.

ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхэлсэн 1980-аад оны дундаас хойш Лениний талаар маргаантай ойлголтууд бий болсон юм. Гэвч тэр цагаас хойш бунханд нь хийсэн цорын ганц өөрчлөлт бол хүндэт харуулыг нь татан буулгасан явдал. Ленинийг тойрсон маргаан жил бүрийн Октябрийн хувьсгалын ойн өдөр болон түүний төрсөн өдрөөр (дөрөвдүгээр сарын 22) эрчимждэг юм.

 

Эх сурвалж: Russia Today

 

x