2017/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,411.04₮
B32
УЛААНБААТАР
31°
|
12°
B30
УЛААНБААТАР
32°
|
15°
B28
УЛААНБААТАР
18°
|
11°
07:00
S32
08:00
S32
17°
09:00
S32
22°
10:00
S32
24°
11:00
S32
27°
12:00
S32
28°
13:00
S32
29°
14:00
S32
29°
15:00
S32
30°
16:00
S32
31°
17:00
S32
31°
18:00
S32
30°

Украины хил дээр тамхины хэрэгт холбогдсон албан тушаалтан ХЭН БАЙВ?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Украин-Унгарын хилийн Лужанка боомт дээр их хэмжээний хайрцагтай тамхи ачсан микро автобусыг Украины хилчид өчигдөр саатуулсан бөгөөд энэ хэрэгт Монголын дипломат пасспорттой иргэн холбогдсон тухай өмнө нь бид мэдээлсэн.

Энэ асуудлаар өнөөдөр ГХЯ-ны Консулын газрын дарга Я.Ариунболд мэдээлэл өглөө. Энэ хэрэгт манай дипломатчид холбоогүй гэдгийг тэрээр хэлсэн юм. Мөн хэрэгт холбогдсон хүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Я.Ариунболд “Бид өчигдөр орой Варшав, Москва, Вена, Киев, Минск дэх дипломат төлөөлөгчийн газрууд руугаа холбогдож тодруулсан. Дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж байгаа бие бүрэлдэхүүн бүрэн, ажлаа хэвийн явуулж байна гэдгийг албан ёсоор хэлье.

ГХЯ юм уу Дипломат төлөөлөгчийн газрын дипломат энэ хэрэгт холбогдсон байх үндэслэлгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Өчигдөр Варшаваас Украиныг хавсран суудаг Элчин сайдын яамнаасаа бид энэ асуудлыг давхар тодруулсан. Одоогийн байдлаар хилийн боомттой утсаар холбогдож байгаа. Очирбатын Лхагварэнцэн гэдэг иргэн D0000949 дугаарын дипломат пасспорттой саатуулагдсан гэсэн мэдээлэл авсан. Шалгаж үзэхэд Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга ТЗ 14-3 зэрэглэлд хамаарах Төрийн албан хаагч статусаар энэ иргэн 2014 оны нэгдүгээр сарын 30-нд дипломат пасспорт авсан байна.

Энэ хүнийг Хил хамгаалах Ерөнхий газраас лавлахад иргэн О.Лхагварэнцэн 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд E1315415 дугаарын пасспортоор БНТУ руу яваад ирээгүй байгаа гэсэн мэдээллийг өгч байна.

Интернэтээр гарсан мэдээллээр энэ хүн 2016 оны 12 дугаар сараас албан тушаалаа өгч, оронд нь өөр хүн томилогдоод ажиллаж байгаа юм байна.

Мэдээн дээр гарснаар Беларусийн автомашины дугаартай  Benz маркийн, микроавтобус машин байсан гэсэн. Бид Минск дэх Консулын төлөөлөгчийн газраасаа тодруулсан. Манай Консулын төлөөлөгчийн газарт ганцхан машин байдаг. Тэр нь CC6407 дугаартай хар хөх өнгийн суудлын BMW байгаа. Тэнд тийм том оврын автомашин хэрэглэдэггүй.

Дипломат харилцааны тухай Венын конвенцоор дипломат байгууллагууд хоорондоо ачаа солилцож болдог. Гэхдээ дээр нь тусгай тэмдэглэл наасан байдаг.

Манай одоо хэрэглэж байгаа нь нууцлалын дугаартай, QR кодтой, өндөр зэрэглэлийн тэмдэглэл байдаг. Харин мэдээн дээр гараад байгаа нь өмнө хэрэглэж байсан тэмдэг байна лээ. Тэр тэмдэглэлийг хэрэглэхээ больсон” гэсэн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тайлбар: Том шар соёмботой нь хэрэглэхээ больсон ачааны тэмдэглэл

Асуулт, Хариулт

-Албан тушаалаа өгчихсөн хэрнээ дипломат албан пасспорттой иргэний пасспортыг яах ёстой байдаг юм бэ?

-Дипломат албан пасспорт эзэмших асуудлыг 2013 оны гуравдугаар сарын 20-ны тогтоолоор журам гаргаж зохицуулсан байдаг. Энэ журмын дагуу бид Гадаад Харилцааны сайд Л.Мөнх-Оргилоос өнгөрсөн оны долоодугаар сард өгсөн чиглэлийн дагуу хяналтыг нэмэгдүүлж байгаа.

Журамд зааснаар албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдуулаад дипломат албан пасспорт эзэмших эрхгүй болсон иргэдийн жагсаалтыг бид УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, бүх яам агентлаг, аймгийн тамгын газруудад мэдэгдэж гаргаж авч, хүчингүй болгож, ХХЕГ-т мэдэгдэж байгаа.

Гэхдээ энэ байдлаас харахад цаашид дипломат албан пасспорт эзэмшигчдэд тавих хяналтыг нэмэгдүүлэх нөхцөл, шаардлага тулгарч байгаа юм байна. 

-Дипломат албан пасспорт эзэмшдэг хэдэн хүн байдаг вэ?

-Он оноороо гаргасан тоо байдаг. Ойролцоогоор жилд 300 орчим дипломат пасспорт, 2,000-2,500 албан пасспорт олгодог статистик байдаг. Бид дипломат албан пасспорт олгох журамдаа өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. 

x