2017/08/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.42₮
B39
УЛААНБААТАР
19°
|
B11
УЛААНБААТАР
13°
|
10°
B39
УЛААНБААТАР
14°
|
21:00
S44
12°
22:00
S44
11°
23:00
S44
10°
00:00
S44
01:00
S44
02:00
S101
03:00
S28
04:00
S26
05:00
S101
06:00
S101
07:00
S101
08:00
S10
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

IV/15-наас өмнө авсан машины татварыг өмнөх хуулиар тооцож оруулж ирэхийг шаардлаа

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Автомашин импортлогч иргэд, аж ахуйн нэгжүүд автомашины онцгой албан татварын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Суудлын автомашины онцгой албан татварыг тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэхээр болсон.

Тэр дундаа татвараас 100 хувь чөлөөлсөн байсан Приус машинаас энгийн машины татварын 50 хувьтай тэнцэх хэмжээний татвар авахаар болсон.

Иймээс иргэд, автомашин импротлогчид татвар нэмэхийг эсэргүүцэж, хууль батлагдахаас өмнө Японы дуудлага худалдаанаас авсан автомашинаа хуучин татварын хуулиар тооцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.  

"Татвар нэмэгдэхийг мэдээгүй байхад авчихсан асар олон Hybrid машин бий"
 

Автомашин импортлогч Н.Шагдар “Бидний эсэргүүцэж байгаа гол үндэс бол дөрөвдүгээр сарын 15-нд автомашины албан татварын хуулийг баталсан.

Бид гуравдугаар сарын сүүлчээр дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл татвар нэмэгдэнэ гэж мэдээгүй байхад авчихсан байгаа асар олон Hybrid хөдөлгүүртэй машин бий. Тэдгээр машиныг оруулж ирэх хугацаа нь дор хаяж 45 хоног байдаг.

Бид татвар нэмж болохгүй гэж эсэргүүцмээр байгаа боловч дийлэхгүй. Тиймээс ядаж хууль гарахаас өмнө авчихсан байгаа машиныг хуучин хуулиар тооцуулан, оруулж ирүүлэх хүсэлтэй байна.

Одоогоор нэг машин импортлогч л гэхэд 20-30 машинтай. Ард түмний ихэвчлэн унаад байгаа Приус машин дээр онцгой татвар нь 5 сая төгрөг, гаалийн татвар нь 15.5 хувьтайгаа нийлээд 6 сая төгрөгийн татвар нэмэгдсэн.

Үүнийг ард иргэдэд ойлгуулахдаа 300,000 төгрөг л нэмэгдэж байгаа мэтээр ярьж байна. Ингэж их нэмэгдэж байгаагаас болоод бид ямар ч машин оруулж ирэхгүй, татварт ч мөнгө хуримтлагдахгүй.

Нөгөө талаас, эко машины татвар нэмэгдсэнээр мэдээж машин импортлогчид бензин хөдөлгүүртэй машин оруулж ирнэ. Ингэснээр утаа, агаарын бохирдлын асуудал бүр л хүндэрнэ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Ганц машин оруулж ирдэг хүмүүс биш хэрэглэгчид хүртэл хохирч байна. Тухайлбал, нэг хүн 9 сая төгрөгийн Приус авдаг байсан бол өнөөдөр 16 сая төгрөгөөр худалдаж авах нь. Авч байгаа хүмүүс нь дандаа өр зээл тавьж л авдаг” хэмээн тайлбарлалаа.

"Одоо батлагдаж байгаа хууль эко машин унадаг хүмүүсийн эсрэг болсон"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Төрд Гомдогсдын Эрх Ашгийг Хамгаалах Холбооны тэргүүн А.Эрдэнэбилэг “Хууль гарсан 15-ны өдрөөс өмнө худалдсан болон худалдаж авахаар хийгдсэн гэрээ хэлэлцээрүүд Иргэний хуулийн 5.2-т заасны дагуу хүчин төгөлдөр.

Монгол Улсын Их Хурал бидний төлөө байх ёстой. Одоо батлагдаж байгаа хууль нь Приус унадаггүй хүмүүсийн төлөө, харин эко машин унадаг хүмүүсийн эсрэг болсон гэж үзэж байна.

Бид хуулийг эсэргүүцээд жагсаал цуглаан хийвэл биднийг хорьчихно. Тиймээс тэр талаар нь биш хуульд заасаны дагуу өнөөдөр орж ирэх гэж байгаа гэрээ хэлэлцээртэй бүх машиныг оруулж ирэхийн төлөө явна” гэв. 

Автомашины албан татварын харьцуулалт
 
 

Гэрэл зургууд:

 

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn

 

x