Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын хил рүү ОХУ цэрэг илгээсэн тухай мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Солонгосын хойгт хямрал гүнзгийрч байгаатай холбоотойгоор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэрэг, зэвсгээ Хойд Солонгосын хил рүү илгээсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

ОХУ нь Хойд Солонгостой 17 орчим километр шугамаар хиллэдэг. Иргэдийн тараасан видео бичлэгт зэвсэг техник ачсан галт тэргийн цуваа хил рүү явж байгаа нь харагдаж байна. Оросын primemedia.ru сайт мэдээлэхдээ цэрэг, зэвсэг ачсан галт тэрэг Хабаровскийг дайран Приморскийн хязгаар руу явж байгааг иргэд харсан гэжээ.

Хятад улс мөн Хойд Солонгостой хил залгаа бүс рүү цэрэг илгээж, байлдааны онгоцнуудаа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлээд байгаа тухай CNN суваг өчигдөр армийн эх сурвалжаас уламжлан мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: Yahoo News