Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Цагийн болон туршилтын ажилчдын асуудлыг шийдвэрлэсэн хууль батлагдлаа

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдрийн /2017.04.21/ үдээс өмнөх хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 52 гишүүд оролцож 59.6 саналаар баталлаа. 

Уг хуулинд цагаар ажиллагч болон дадлагажигч ажилд орж байгаа хүмүүсийн асуудлыг түлхүү тусгасан байна. 

Тухайлбал туршилтын хугацаа зургаан сар байсныг гурван сар хүртэл болгосон. 

Туршилтын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240,000 төгрөгийн цалин авахаар тусгажээ.  

Хуулийн 49.5-д цагаар ажиллаж байгаа ажилтны хөлсийг олгохдоо цагийн ажилтнууд үндсэн ажилтны цалинтай тэнцэхүйц цалин авна гэж тусгажээ.

Энэ нь ажил олгогчид цагийн ажилтан авахааргүй болчих вий гэсэн анхааруулгыг хууль санаачлагчид гишүүд хүргэж байлаа. 

1,300 Хятад ажилчин Монголд орж ирэх гэж байсан

 
Гэрэл зургийг Mpa.mn

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр "Манай улсад 186,000 төрийн албан хаагч бий. Найман үндэслэл бүхий саналууд дээр тулгуурлаж хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилсэн.

Хөдөлмөрийн хууль батлагдсанаар гадаадаас ажиллах хүчин авахыг 50 хувь бууруулна. Жишээлбэл Петро чайна ХХК 1,300 Хятад ажилчин оруулж ирэх саналыг Засгийн газарт тавьсан. Энэ асуудал дээр бид ажиллаад ажиллах хүчийг 778 болгож бууруулсан" гэв. 

Цагийн болон туршилтын ажилчдын асуудлыг шийдвэрлэсэн хууль боллоо

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д. Дамба-очир "Ажил олгож байгаа хүмүүс ажилтан авч ажиллуулж байгаа бол хариуцлага хүлээ л гэж байгаа юм.

Гурав, дөрвөн сар ажиллуулчихаад цалингүй битгий хөөгөөд явуулчих гэж хэлээд байна.

Хуулийн төслийг шинэчлэн найруулж батлах чухал шаардлага байсан. Тухайлбал хөдөлмөрийн хөслний доод хэмжээ, цагийн болон туршилтын ажилчдын асуудлыг шийдвэрлэсэн хууль болсон" гэсэн юм. 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойш Монгол Улсын Ерөнхий сайдын "Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар" мэдээллээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилнэ.