2017/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,411.04₮
B32
УЛААНБААТАР
31°
|
12°
B30
УЛААНБААТАР
32°
|
15°
B28
УЛААНБААТАР
18°
|
11°
07:00
S32
08:00
S32
17°
09:00
S32
22°
10:00
S32
24°
11:00
S32
27°
12:00
S32
28°
13:00
S32
29°
14:00
S32
29°
15:00
S32
30°
16:00
S32
31°
17:00
S32
31°
18:00
S32
30°

Замын ачаалал, түгжрэлийн эх үүсвэр болсон томоохон захуудыг хэзээ цэгцлэх вэ?

С.Уул
2017 оны 4 сарын 21
MorninigNews.mn
Гэрэл зургийг mpa.mn

- Замын түгжрэлээс илүү иргэдийг зовоож байгаа ганц зүйл нь хөрсний бохирдол, арьсны өвчин - 

Нийслэл хотын хамгийн тулгамдсан асуудал бол замын түгжрэл. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид нийслэлчүүдийн шүдний өвчин болсон энэхүү асуудлыг хэрхэн, яаж багасгах талаар олон арга хэмжээ авсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Хотын дарга асан Э.Бат-Үүл 2013 онд 100 айл дахь барилгын материалын зах болон “Да хүрээ” техникийн захыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хөндөж байв.

Ингэхдээ 100 айл дахь барилгын материалын захыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэхээр ярьж байсан ч энэхүү ажил нь таг зогссон. Хэрвээ тухайн үед энэхүү нүүлгэн шилжүүлэлтийг хийсэн бол Улаанбаатар хотын замын түгжрэл буурч иргэдэд ая тухтай байдлыг бий болгоод зогсохгүй тухайн орчинд амьдардаг олон мянган иргэн өвчин зовлонгүй эрүүл энх амьдрах боломжтой байлаа. 

Тэгвэл жил ирэх тусам 100 айл дахь барилгын материалын төв хаяагаа тэлж олон худалдааны төв ар араасаа сүндэрлэх болжээ. Өнгөрсөн хугацаанд замын түгжрэлийг бууруулахаар дугаар хязгаарлах, дугуй түгжих, уулзвар эгнээг өргөсгөх зэргээр арга хэмжээ авсан ч үр өгөөжөө өгсөн нь тун бага. Тиймээс л нийслэл хотод төвхнөөд амжсан томоохон зах болон худалдааны төвүүдийг хотоос гадагш гаргасан цагт энэхүү замын түгжрэл буурна гэж иргэд олонтоо хэлж байсан ч үүнийг нь ажил хэрэг болгосон дарга нар өнөөг хэр нь алга.

Зүгээр л өөрсдөдөө ашигтай хэлбэрээр дугуй түгжих гэх мэт аар саархан мөнгөтэй холбоотой ажлыг хийснээр өдөр хоногийг өнгөрөөх болсон билээ. Тухайлбал, 100 айл дахь барилгын материалын зах долоо хоног бүрийн даваа гарагт амардаг. Тус зах амарсан ганцхан өдөр замын хөдөлгөөн буурч ямар ч түгжрэл байдаггүй талаар ойр хавьд нь үйл ажиллагаагаа явуулдаг Иргэний бүртгэл мэдээллийн төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлдэг иргэд хэлж байна. 

Замын түгжрэлээс илүү хөрсний бохирдол, арьсны өвчин зовоож байна 

Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Л.Лхагва100 айлын замын түгжрэл өмнөхөөсөө илүү болж байгаа нь мэдэгдэж байна. Уг нь өнгөрсөн онд замын түгжрэлийг бууруулах зорилгоор тус захыг Налайх руу нүүлгэнэ гэж байгаад таг болчихлоо. Хэрвээ энэ арга хэмжээг эрчимтэйхэн хийсэн бол өдийд таны харж байгаа шиг замын түгжрэл бий болохгүй. Тухайлбал, тус зах даваа гарагт амардаг. Амардаг үед нь энэ хавиар ямар ч түгжрэл байдаггүй. Тэгэхээр түгжрэл яг юунаас болж үүсдэгийг тодхон харуулж байгаа юм.

Түгжрэлээ больё гэхэд энэ хавиар амьдардаг иргэд ямар их хэцүү нөхцөлд аж төрж байгааг дарга нар өөрсдийн биеэр ирж харвал маш их зүйлийг ойлгоно доо. Манайх шиг хотынхоо төвд барилгын цэгээ ард иргэдтэйгээ нэг дор байршуулж байгаа улс орон байхгүй. Энэ захыг тойроод Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хүүхдийн II эмнэлэг, тусгай сургалттай 116 дугаар сургууль, Иргэний бүртгэл мэдээллийн төв, Арьс өвчин судлалын төв гээд маш олон төрийн байгууллага бий.

Эдгээр газрыг зорьж ирж байгаа хүмүүс замын түгжрэлд орж байдаг цагаа авдаг гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Яг үнэндээ эдгээрээс Иргэний бүртгэл мэдээллийн төвийг больё гэж бодоход эрүүл саруул болох гээд эмнэлэг зориод ирж байгаа маш олон хүн өвчнөө ч эдгээж чадахгүйгээр эмнэлгээс гарах тохиолдол маш олон байна. Учир нь би өөрөө Арьс өвчин судлалын төвд сувилагчаар ажилладаг. Манайд хэвтэж байгаа ихэнх хүмүүс арьсны асуудалтай хүмүүс байдаг.

Эдгээр хүмүүс наанадаж тоос шорооноос хол байх ёстой атал яг голомтод байгаа учраас эрүүл саруул болж чадахгүй байна. Тиймээс 100 айл дахь барилгын захыг яаралтай нүүлгэн шилжүүлэх нь хамгийн зөв гарц” хэмээлээ. Түүнчлэн “Замын түгжрэлээс илүү иргэдийг зовоож байгаа ганц зүйл нь 100 айл дахь барилгын төв нь байнга цемент, шохой бужигнуулж, агаар бохирдуулж тухайн газар амьдардаг иргэдийн эрүүл мэндийг ноцтойгоор хордуулж байгаа нь бодит үнэн.

Өөрөөр хэлбэл, тус газарт ил задгайгаар худалдаалагдаж байгаа цемент, шохой, эмульс, Асбест зэрэг агаарт бужигнаж, иргэдийг чимээгүйхэн хордуулж байна гэсэн үг. Иргэд түгжрэл гэхээсээ илүү иргэдийг хордуулж байна” гэв. 

“100 айл”-ын захыг нүүлгэх хэрэгтэй 

Ингээд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Г.Энхмэндтэй уулзахад “Өнөөдөр нийслэлд хамгийн их түгжрэл үүсгэж байгаа газар нь яах аргагүй 100 айлын барилгын материалын төвийн энэ хэсэг. Тухайлбал, таны харж байгаачлан явган хүний явах ёстой замаар жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүмүүс өөрсдийн бараагаа замаар эгнүүлэн тавьсан нь замын хөдөлгөөнд түгжрэл үүсгээд зогсохгүй хотын өнгө үзэмжид нөлөөлж байна.

Манай хорооны иргэдээс 100 айлтай холбоотой маш их гомдол санал ирдэг ч асуудлыг яаж шийдэх гарц нь одоогоор алга. Энэ ондоо багтаагаад хотын удирдлагууд тус яахыг яах эсэхээ удахгүй шийдэх байх” хэмээв. Үргэлжлүүлэн “Гарц шийдлийн асуудал ярих гэхээр худалдаа наймаа эрхэлдэг иргэдийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэх асуудал яригддаг хэмээж байсан юм.

Хэдийгээр энд бусдын эд хөрөнгийн асуудал яригдах ч гэлээ хэдхэн хүний хөрөнгө мөнгөнөөс илүү иргэдийн эрүүл мэндийн асуудал хамгаас чухал гэдгийг манай хэдэн дарга нар уг нь ойлгомоорсон” хэмээн ярилаа. 

НӨАТ өгдөг хүн тун ховор  

 Ингээд тус захаар үйлчлүүлж буй иргэн А.Гантулга дараах зовлонг хэлж байсан юм. Тэрбээр “Би барилгын ажил эрхэлдэг. 100 айлыг нүүлгэх хэрэгтэй. Юм авах гээд очиход зогсоол байхгүй, гишгэх газаргүй, агаарын бохирдол өвөл зунгүй утаа тоосжилт угаар гээд маш хэцүү. Ийм газар яаж бизнес цэцэглэх юм бэ. Амьсгалахад ч хүнд газар, ядаж байхад ИБМГ, ганц арьсны эмнэлгээ тэнд ажиллуулж иргэдийг залхаан цээрлүүлж байгаа нь харамсалтай санагддаг.

Хэрвээ төр засгаас энэ талаар дорвитойхон шийдвэр гаргаад хотоос гаргавал хүн бүхэн зорьж очоод юмаа авна шүү дээ. Дээр нь НӨАТ өгдөг хүн тун ховор. Бараг байхгүй. Тэн хагас нь хөрөнгөжсөн. Тэгээд татвар төлдөггүй. Орлого тодорхойгүй гээд нэр төдий хорь гучийг л төлдөг. Баримт өгөхгүй, нэхвэл өгнө нэхэхгүй бол өгөхүй. За тэгээд машин тэргээ эвгүй байрлуулсан улс яарч сандраад л яваад өгнө. Дараа нь баримт бүрдүүлэх гэж бөөн ажил болдог шүү дээ хэдэн компаниуд” хэмээсэн юм. 

Ямартай ч бидэнтэй уулзсан иргэдийн хэлж буйгаар тус захын эд хөрөнгөнд эдийн засгийн аргаар өмчийнх нь үнэлгээнд далд нөлөөлж байж л төлөвлөлтийн энэ завхралыг арилгана. Дээр нь орчны стандартыг шинэчлэн мөрдүүлэх, мөрдөхгүй бол торгууль, түүний дараа улам хүндэрсэн арга хэмжээ авч болох юм.

Мөн замын түгжрэлийг бууруулах хамгийн цогц арга бол тус захыг хотоос гадагш гаргах гэж хэлж байсан юм. Дашрамд дурдахад 100 айл дахь барилгын төвийн ойр орчмын замын хөдөлгөөнийг зохицуулж буй цагдаатай уулзаж тодруулга авах гэсэн боловч “Таны харж байгаачлан ачаалал маш ихтэй байна. Тиймээс ярих боломжгүй байна” хэмээсэн юм. Яг үнэндээ тэрбээр бидэнтэй ганц минут ч болтугай уулзаад зогсох завгүй байгаа нь ачаалал ямар байгааг харуулж байна.

x