Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Парисын төвд Калашников автоматаар гал нээж цагдаа алагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой орон нутгийн цагаар 21:00 цагт Парисын төвд Элисейн өргөн чөлөөнд зэвсэгт халдлага гарч нэг цагдаа амиа алдан, хоёр цагдаа хүнд шархдсан байна. Мөн ойролцоо явж байсан нэгэн гадаад эмэгтэй хөнгөн шархджээ.

АКА буюу Калашников автомат буугаар зэвсэглэсэн этгээд машинаас бууж ирээд гал нээсэн гэж гэрчүүд мэдээлсэн байна. Хэргийг Исламын улс бүлэглэл үйлдсэн гэдгээ өөрийн мэдээллийн сувгаар хүлээн зөвшөөрчээ. Халдлага үйлдэгч этгээд газар дээрээ алагдсан бөгөөд Францын тусгай албад түүний хэн болохыг тогтоосон гэсэн ч дэлгэрэнгүй мэдээллийг нууцалж байгаа гэнэ.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд хэргийн бүх шинж тэмдэг “террорист халдлага” болохыг харуулж байна гэж мэдэгджээ. Ирэх Ням гарагт Францын ерөнхийлөгчийн сонгууль явагдах гэж байгаа. Тиймээс Олланд францчуудыг сонгуулийн үеэр сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

Одоо Парис даяар сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжлах, тэсрэх бөмбөг илрүүлэх ажиллагаа явагдаж байна. Үүнээс хоёр хоногийн өмнө Марсель хотоос сонгуулийн үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэх хоёр этгээдийг баривчилсан юм. Тэд мөн исламын хэт даврагч үзэлтнүүд гэдэг нь батлагджээ.

 

Эх сурвалж: Russia Today