2017/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,411.04₮
B32
УЛААНБААТАР
31°
|
12°
B30
УЛААНБААТАР
32°
|
15°
B28
УЛААНБААТАР
18°
|
11°
07:00
S32
08:00
S32
17°
09:00
S32
22°
10:00
S32
24°
11:00
S32
27°
12:00
S32
28°
13:00
S32
29°
14:00
S32
29°
15:00
S32
30°
16:00
S32
31°
17:00
S32
31°
18:00
S32
30°

“Оюу Толгой” компанийн ажиллагсдад даатгалын үйлчилгээ үзүүлэх даатгагчаар “Мандал Даатгал” шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 21
Сурталчилгаа

Мандал Даатгал ХХК нь Монголын хамгийн том татвар төлөгч компани болох Оюу Толгой ХХК-ийн 2400 ажилтны Эрүүл мэнд, Гэнэтийн ослын даатгалын үйлчилгээг үзүүлэх даатгагчаар шалгарч, 4 сарын 7-нд гэрээгээ үзэглэлээ. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниуд, эрүүл мэндийн салбар болон даатгуулагч иргэдэд олон талын ач холбогдолтой юм.

 

Оюу Толгой компани нь өөрийн ажилтнуудын эрүүл мэндийг чухалчлан үзэж, тэдгээрт учрах эрсдэлийг эрүүл мэндийн даатгалаар дамжуулан хамгаалж байгаа нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын дунд хүний нөөцийн бодлогын дэлхийн жишгийг нэвтрүүлэх, нийгмийн хариуцлагын цоо шинэ алхмыг хийлээ.

Ажилтан эрүүл байх, өвчин эмгэг тохиолдсон үед найдвартай санхүүгийн хамгаалалттай байх нь компанид хүний нөөцийн, бүтээмжийн, санхүүгийн олон давуу байдлыг үүсгэдэг.

Түүнчлэн энэхүү хамтын ажиллагаа нь Монголын эрүүл мэндийн салбарт, ялангуяа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын хөгжилд мэдэгдэхүйц дэмжлэг болж чадахаар юм. Оюу Толгой компанийн ажилтнуудын хамрагдсан “ЖАРГАЛАН” эрүүл мэндийн даатгал нь Монголын тэргүүлэх улсын болон хувийн эмнэлгүүдээс 50 сая төгрөг хүртэл эмчилгээ үйлчилгээ авах боломжийг олгодог бөгөөд эдгээр эмнэлгүүдээр үйлчлүүлэх төлбөрийн чадвартай үйлчлүүлэгчдийн тоо өсөхийн хэрээр, эмнэлгүүд үйлчилгээний чанар, стандартдаа хөрөнгө оруулалт хийх бололцоо нь нэмэгдэх ач холбогдолтой.

Цаашлаад эмнэлгүүд олон улсын өндөр өртөгтэй эмчилгээ үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх, ингэснээр гадагшаа урсах эмчилгээ үйлчилгээний зардлыг бууруулах, ард иргэд дэлхийн жишигт нийцсэн оношилгоо, эмчилгээ, мэс заслуудыг дотооддоо авах зэрэг олон давуу талууд нээгдэх билээ.

 

Ажилтан болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хувьд эрүүл мэндтэй холбоотой үүсэх эрсдэл нь өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг ганхуулах, зарим тохиолдолд санхүүгийн сүйрэлд ч хүргэхүйц аюултай байдаг. Иймд Оюу Толгой компани нийт ажилтнуудаа эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамруулж байгаа нь ажилтнуудынхаа гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг ханган, учирч болох томоохон санхүүгийн эрсдэлээс хамгаалж байгаа явдал юм.

Мандал Даатгалын хувьд хувьсан өөрчлөгдөж байгаа иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгүүд, хамтран ажиллагч компаниуд, мянга мянган даатгуулагчидтайгаа хамтран Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тогтолцооны шинэ бүтцийг бий болгоход гар бие оролцон яваадаа талархалтай байна.

 

 

x