Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Уул уурхайгаас үүдсэн шилжилт хөдөлгөөн, хүүхдэд үзүүлэх нөлөөлөл” судалгааны үр дүнг танилцуулна

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN

"Star Villa" цогцолборт 

09:00 цагт Дэлхийн Оюуны өмчийн өдрийг угтан "Зохиогчийн эрх, програм хангамж" сэдэвт дугуй ширээний ярилцлага болно. 

Рамада зочид буудалд

09:00 цагт Нийслэлийн Боловсролын Газраас хүүхдийн хөгжил, оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын нэгдсэн сүлжээ бий болгох уулзалт зохион байгуулна.

Монголбанканд

10:00 цагт Сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал зохион байгуулагдана. 

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Автомашин импортлогч иргэд, аж ахуйн нэгжүүд хамтран автомашины онцгой албан татварын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

МЗХ-ны Залуус танхимд

11:00 цагт "Мэдлэгийн эрэлд-2017" номын өдөрлөг болно

НҮБ-ын байранд

11:00 цагт НҮБ-ын Хүүхдийн Сангаас гаргаж буй “Уул уурхайгаас үүдсэн шилжилт хөдөлгөөн, хүүхдэд үзүүлэх нөлөөлөл” судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээ болно. 

Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хүмүүнлэгийн аянд Монголын сор болсон уран бүтээлчид буюу Ардын жүжигчин, гавьяатууд нэгдэж, хамтарсан тоглолт зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлнэ.

12:30 цагт Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

"Мишээл экспо"-д 

14:00 цагт "Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн яармаг нээлтээ хийнэ. 

Монголын үндэсний олимпийн хороонд

16:00 цагт Кикбоксын улсын аварга шалгаруулах тэмцээний жин болон техникийн зөвлөлгөөн болно.